YouVersion Logo
Search Icon

Plan Info

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 19 OF 20

Паул Ромд давж заалдахыг хүссэн тул Фест Агрийп хаанд хэргийг танилцуулав. Болсон явдлыг сонсоод хаан ихэд сонирхон Паулыг өөрийг нь ярихыг сонсъё гэв. Ингээд маргааш нь Агрийп хотын нэр цуутай, эрх мэдэлтэй хүмүүсээр хүрээлүүлэн түүний гэрчлэхийг сонсохоор сууцгаав. Ийнхүү Паул гурав дахь удаагаа өөрийгөө өмгөөлөв. Гэхдээ энэ удаа Паул амилсан Есүстэй хэрхэн учирсан тухайгаа илүү нарийн тодорхой ярьсан. Нүд сохлом хурц гэрэл цацрахад Паул тэнгэрээс дуулдах нэгэн дууг сонссон бөгөөд Есүс түүнд Еврей хэлээр үгээ айлджээ. Өөрийг нь өөрчилсөн энэ явдлыг харийнханд болон иудейчүүдэд гэрчил, ингэснээр тэд Бурханы уучлалын гэрлийг олж харан Сатаны харанхуйгаас чөлөөлөгдөнө гэж Тэр хэлсэн. Паул Есүсийн тушаалыг даган Есүсийн зовлон шаналал болон үхлээс амилсан тухай үнэнийг сонсохыг хүссэн бүхэнд ярьж, Есүс бол иудейчүүдын он удаан жил хүлээсэнМессиа, Хаан мөн гэдгийг Еврей бичээсээс иш татан батлав. Фест Паулын ярьсанд үл итгэн түүнийг солиорчээ хэмээн чангаар хашхирлаа. Харин Агрийп Паулын ярьсан зүйлийн уялдаа холбоог олж харан өөрийг нь хүртэл Христитгэгч болгох нь гэв. Хэдийгээр Фест Агрийп хоёр Паулын ярьсан зүйл дээр санал зөрөлдсөн ч Паул цаазаар авахуулах эсвэл хоригдох хэрэг үйлдээгүй гэдэг дээр санал нэг байв.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Паул нүдний хараагаа хэсэг хугацаанд алдсаны дараа мөнхийн сүнслэг харааг авч, үүнийгээ бусадтай хуваалцсан гайхамшигтай түүхийг тунгаан бодоорой. Энэ тухай бодох үед танд ямар бодол, мэдрэмж, асуулт төрж байна вэ?

• Есүс Паулд өгсөн тушаалыг (Үйлс 26:18)-г Колоссайн чуулганы төлөөх Паулын залбиралтай (Колоссай 1:9-14) харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ? Есүс дагалдагчиддаа юуг хүсэж, тэдний төлөө ямар зорилгыг тээдэг вэ?

• Та Христэд итгэгч болоход ойрхон байна уу? Үнэнийг олж мэдэхэд туслахыг Бурханаас залбиран гуйгаарай. Есүс гэж үнэхээр хэн болохыг мэдэх, мэдрэхэд туслахыг Түүнээс гуйгаарай.

• Христэд итгэгч болоход ойрхон байгаа хэн нэгнийг та мэдэх үү? Та өнөөдөр тэдэнтэй өөрийн итгэлийг хэрхэн хуваалцах боломжтой вэ?Үйлс 26:29 дээр Паулын хэлсэн үгийг санаж, одоо тэдний төлөө залбираарай: Таны уучлалын гэрэл, Хаанчлалын тань найдварыг энэ хүний зүрхэнд хүрэхэд туслаач.

Day 18Day 20

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy