YouVersion Logo
Search Icon

Plan Info

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 17 OF 20

Паул зөвлөлийн өмнө өөрийгөө өмгөөлөхөөр зогсов. Түүнийг ярьж эхэлтэл бүдүүлгээр үгийг нь тасалж, дараа нь тэргүүн тахилчийг таниагүйгээс болж нөхцөл байдал дордсонд Паул цаашид хэрхэх тухайгаа эргэцүүлэв. Зөвлөл садукайчууд, фарисайчууд болон хоёр хэсэг хуваагдсан байлаа. Садукайчууд амилалт, тэнгэрэлч гэх мэт сүнслэг зүйлсэд итгэдэггүй бол Фарисайчууд хуулийг хатуу чанд сахихын зэрэгцээ садукайчуудын үгүйсгэдэг сүнслэг юмсад итгэдэг байв. Тэдний хуваагдмал байдлыг ажигласан Паул анхаарлыг өөрөөсөө холдуулах боломжийг ашиглан өөрийгөө найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж буй Фарисай хүн хэмээн чангаар хашхирлаа.

Энэ үед удаан бугшиж явсан маргаан дэгдэв. Эхэндээ Паулын бодсоноор болж Фарисайчууд түүнийг бүр хамгаалж үг хэлэв. Гэвч удалгүй маргаан ширүүсэж Паулын амь насанд халтай болж ирлээ. Мянгатын дарга түүнийг тэднээс салган авч хууль бусаар хорив. Маргааш шөнө нь амилсан Есүс Паулын дэргэд зогсоод Ромд очиж Есүсийн тухай гэрчлэх болно гэж хэлээд түүнийг зоригжуулав. Дараа өглөө нь Паулын эгчийн хүү хүрч ирээд 40 гаруй иудейчүүд Паулыг алахаар отож байгааг мэдэгдэхэд Есүсийн хэлсэн үг Паулд итгэл найдварын зангуу болов. Түүнийг хөнөөх төлөвлөгөө бүтэхгүй. Тэр Есүсийн хэлсний дагуу амьд гарч Ромд очиж гэрчилнэ. Ингээд хуйвалдааны тухай мянгатын даргад мэдээ хүрснээр тэр төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, Паул Кайсари уруу 400 чадварлаг цэрэг эрсээр хамгаалуулан одлоо.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Заримдаа Есүс хүнд хэцүү нөхцөл байдлаас хүмүүсээ гаргаж, заримдаа тэр байдал дунд нь очиж уулздаг. Паул ердийн бус сорилт дунд Есүстэй ер бусын байдлаар уулзсан. Есүсийн бүх дагалдагч нүдэнд харагдаж, мэдрэгдэхгүй байсан ч Есүс тэдэнтэй үргэлж хамт байх болно гэдэг амлалтыг хүлээн авсан (Матай 28:20). Энэ тухай унших үед танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

• Цаг гарган залбираарай. Есүст итгэдэг, талархдаг зүйлсээ хэлээрэй. Сэтгэлд буй хүнд хэцүү асуудлаа Бурханд хэлээрэй. Тулгарч буй хүнд хэцүү нөхцөл байдал дундаа Есүстэй учирч, Түүнийг харахын төлөө залбираарай.

Day 16Day 18

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy