YouVersion Logo
Search Icon

Plan Info

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 12 OF 20

Ромын эзэнт гүрнээр хөндлөн гулд туулсан Паулын илгээлтийн аяны тухай үргэлжлүүлэн уншъя. Тэр Есүсийн Хаанчлалын сайнмэдээг газар сайгүй зоригтойгоор тунхаглаж явлаа. Сайнмэдээг сонссон хүмүүсийн олонх нь үүнийг Ромын амьдралын хэв маягтзаналхийлж байна гэж хүлээж авав. Гэхдээ сайнмэдээ цоо шинэ амьдралд хөтөлдгийг олж харсан хүмүүс ч бий. Тэдний нэг нь Филиппой хотын шоронгийн хуяг байлаа. Паул, Силас хоёр хилсээр хоригдох үедээ түүнтэй уулзжээ.

Паул, Силас хоёрыг хотод үймээн тарьсан хэрэгт гүтгэн, зүй бусаар зодож жанчсаны эцэст шоронд хорьж орхив. Цус нөжтэйгөө хутгалдан, хөхөрч хавдсан хоёр Бурханд хандан залбирч магтан дуу дуулж суулаа. Тэдний дуулахыг хоригдлууд сонсож байтал шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж хоригдлуудын гав дөнгө нь мултран унаж, шоронгийн хаалганууд савагдан нээгдэв. Үүнийг харсан хуяг хоригдол оргуулсан хэргээр цаазлуулна гэдгээ мэдээд цөхөрсөндөө илдээрээ өөрийгөө дүрэхийг завдтал Паул амжижболиулснаар амийг нь аварчээ. Хатуу ширүүн хуягийн сэтгэл зөөлөрч Паул, Силас хоёрын өмнө сөхрөн уналаа. Тэр мөнх амийг авч аврагдах ёстой гэдгээ ухааран хэрхэх ёстойгоо асуув. Паул, Силас хоёр баяртайгаар сайнмэдээг хуваалцаж тэр өдөртөө хуяг болон түүний гэр бүл Есүсийг дагалаа.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Шоронгийн хаалганууд нээгдмэгцПаул, Силас хоёр зугтан гарч, шоронгийн хуягт бүх ялыг үүрүүлж болох байсан ч тэд тэгээгүй. Өөрсдийг нь хорьсон тэр хүнийг аврахын тулд тэд шоронд үлдсэн. Тэдний зан чанарыг та юу гэж тодорхойлох вэ? Есүсийн Хаанчлалын сайнмэдээг тунхаглах тэдний гол зорилго нь юу вэ?

• Паул, Силас хоёрын хэлсэн эерүү зөөлөн үгс шоронгийн хуягийг өөрчилсөн (16:28-34-г унш). Өнөөдөр та хэнд ийм үгсийг хэлэх хэрэгтэй вэ?

• Та амьдралдаа цөхөрч байсан уу? Өөрийгөө бүү гэмтээ, Есүс таны төлөө энд байна. Тэр танд хайртай. Өнөөдөр Түүнд итгээрэй. Ямар байгаагаа, юу хэрэгтэйгээ Түүнд хэлж, удирдан чиглүүлэхийг Түүнээс гуйгаарай. Тэр таныг сонсож байна.

Scripture

Day 11Day 13

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy