YouVersion Logo
Search Icon

Plan Info

өдрөөс өдөрт бурхан руу ойртSample

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

DAY 6 OF 14

Бүх зүйлийнхээ төлөө залбир, айх хэрэггүй

Эзэнд найдагч бүгд ээ, Тууштай байж, Зүрхээ зоригтой байлгагтун. — ДУУЛАЛ 31:24

Нэлээн дээхэн үед Эзэн надад “Бүх зүйлийнхээ төлөө залбир, айх хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд хэдэн долоо хоногийн дараа Тэр надад айдас болон залбирлын талаар харуулсан. Гэтэл үнэндээ айлгаад байгаа зүйл маань үнэхээр жижигхэн зүйл байсан бөгөөд надад харин том асуудал шиг харагдаж айлгадаг. Түүний надад харуулсан зүйл бол том, жижиг ямар ч зүйл тохиолдсон бай залбирлаар шийдэх боломжтой байдал байсан. 

Заримдаа бид өөрсдийн нөхцөл байдалдаа хэтэрхий их анхаардаг. Бид асуудалдаа илүү анхаарах тусам, илүү их айдастай байх болно. Оронд нь Бурханд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бидний тулгарч байгаа ямар ч асуудалд Тэр тусалж, зохицуулж өгөх болно. 

Бурхан хүнд хэцүү үед биднийг хүчтэй, хатуужилтай болгодог бөгөөд Өөрийнхөө хүчирхэг мутартаа авах болно гэж амласан. (Исаиа 41:10) Тэр бас биднийг айдаст автаж болохгүй гэж тушаасан. 

Гэхдээ Тэр биднийг айж болохгүй гэж хэлээгүй, харин айдаст захирагдаж болохгүй гэж хэлсэн. 

Эзэн өнөөдөр танд ”Бүү ай, Би чамд туслах болно” гэж хэлсэн. Гэхдээ бид итгэлээр алхам хийж дуулгавартай байснаараа Бурханаас тусламж авах боломжтой.

Та айдастай байгаа үедээ бүү ухар. Эзэнд итгээд үргэлжлүүлээд яв.

Day 5Day 7

About this Plan

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy