YouVersion Logo
Search Icon

Plan Info

өдрөөс өдөрт бурхан руу ойртSample

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

DAY 10 OF 14

Агуу ивээл

Дэлхийн эд хөрөнгөтэй нь (тогтвортой амьдралын нөөцтэй) ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? 18 Бяцхан хүүхдүүд ээ, бид үг (зүгээр л) хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр (амьдрал дээр, жинхэнээр) хайрлацгаая. — 1 ИОХАН 3:17-18

Ивээлийг хурдан хүртэх энгийн арга бол бусдад ивээл өгөх юм. Та өгөөмөр зүрх сэтгэлтэй байснаар эргэн тойрны хэрэгцээтэй байгаа хүмүүстээ хүрдэг бөгөөд Бурхан таны амьдралд хэрэгтэй байгаа зүйлсийг хангалттайгаар асгаж өгөх болно. Ивээлийн гол болж байгаа хүн өөрөө хэзээ ч хатдаггүй. 

Итгэгч хүн бүрийн зүрхний гүнд нь бусдад туслах хүсэл эрмэлзэл байдаг. Хувиа хичээх нь бид өөрийн хүслийн төлөө улангасаж, эргэн тойрны хүмүүсээ тоохоо больдог. 

Хүмүүс хаа сайгүй шархалж байна. Зарим нь ядуу, зарим нь өвчтэй, зарим нь ганцаардаж байна. Мөн сэтгэл санааны шархтай бас сүнсний хэрэгцээтэй байна. Сайхан сэтгэлээр хандсанаар шархалсан байгаа хүнд үнэ цэнэтэй, хайрлагдсан гэсэн мэдрэмжийг өгдөг.

Хүмүүс илүү ихийг авах гэсэн урхинд ордог. Иймэрхүү байдал маш бага үр дүнд эсвэл огт үр дүнд хүргэдэггүй. Бурханы тусламжтайгаар бид бусад хүмүүст илүү өгөхийн тулд хичээх болно. Бид Бурханаас өөрсдөө авах хэмжээгээ аваад, бусдад илүү ихийг өгдөг болоход суралцана. 

Бусад хүмүүст туслахаас илүү гайхалтай ивээл гэж байхгүй. 

Day 9Day 11

About this Plan

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy