YouVersion Logo
Search Icon

Plan Info

өдрөөс өдөрт бурхан руу ойртSample

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

DAY 9 OF 14

Нөхцөл болзолгүй хайр

Бурханыг хайрладаг нь (итгэгч) ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг (төлбөр, захиалга, захирамж) Түүнээс авсан билээ.  — 1 ИОХАН 4:21

Бурханы үгэнд энэ дэлхий үүсэхээс өмнө, бид Түүнийг хайрлахаас өмнө, итгэхээс өмнө, бид буруу зөв зүйл хийхээс ч өмнө Тэр биднийг хайрласан гэж байдаг. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Бурханы биднийг гэсэн хайр хэзээ ч дуусашгүй бөгөөд ямар ч нөхцөл болзолгүй хайр юм. 

Бурханы хайрыг авахын тулд бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж Бурхан шаардаагүй бөгөөд бид ч бас Түүн шиг бусдаар хайрлуулахын тулд ямар нэг зүйл шаардах хэрэггүй. Хайр бол ямар нэг үйл хийж байж эсвэл хийхгүй бол гэсэн шаардлага байхгүй. Нөхцөл байдлаасаа болоод өгөх, үгүйгээ шийдэх бас тэд надад яаж хандаж байгаагаас шалтгаалаад асаагаад унтраадаг зүйл биш. 

Есүс Христэд итгэгчид бид энэ дэлхийд Бурханы ямар ч нөхцөл болзолгүй хайрыг тараах хэрэгтэй. Бурханы хайрыг бид ойлгож чадахгүй. Учир нь бидний мэдлэгээс давсан асуудал юм. Бурхан Өөрийн хүүхдүүдэд өгсөн илчлэл юм. Энэ бол бид Эзэнтэй ойртох тусам мэдрэгддэг, тэгээд бусадтай хуваалцахгүй бол болохгүй тэр зүйл юм. 

Хэзээ ч хувирашгүй ямар ч нөхцөл болзол шаарддаггүй хайранд бусад хүмүүс хамгийн сайн итгэдэг. Энэ бол хэн ч байсан ялгалгүй хайрлах юм. Бурхан биднийг иймээр хайрласан. Тэр бидний хамгийн сайныг олж хараад, хувирашгүй хайраараа хайрлаж, Өөрийн  Хүүгийнхээ дүр төрхтэй адил болгохыг хүсдэг.

Та Бурханы хайрыг зүгээр авсан бол бусдад ч бас зүгээр л өгч сур. 

Scripture

Day 8Day 10

About this Plan

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy