YouVersion Logo
Search Icon

Plan Info

өдрөөс өдөрт бурхан руу ойртSample

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

DAY 5 OF 14

Есүс бол Таны Хад 

Учир нь Бурханы бүх амлалт Түүний (Христийн) дотор “За” (хариулт) ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр (Түүгээр болон ажлаар нь) дамжуулан “Амээн” гэдэг. — 2 КОРИНТ 1:20

Библийн хэд хэдэн газарт жишээлбэл: 1 Коринт 10:4 дээр Есүсийг Хад Чулуу гэж хэлсэн байдаг. Элч Паул Колоссай 2:7 дээр бид бол Есүсээс эхтэй суурилагдсан гэж хэлдэг. 

Хэрвээ бид Есүс Христэд суурилагдсан юм бол зөв, сайн байна. Харин бид өөр зүйлд суурилагдсан байвал хэцүү байх болно. 

Ямар ч хүн Есүс шиг бат, хатуу байж чадахгүй. Хүн бол үргэлж л худал хуурмагт унахад бэлэн байдаг. Есүс Христ бол тийм биш юм. Тиймээс итгэлээ өөрчлөгдөшгүй Түүнд тавь. Ямар нэгэн хүн, нөхцөл байдал, өөр ямар нэгэн зүйлд итгэлээ бүү тавь.

Та итгэл найдвараа өөрийн авралын Чулуунд тавихгүй бол сэтгэлээр унаж, урам хугарч, хэцүү байдалтай байх болно. Бидний эсрэг ямар ч зүйл байсан Бурханы хайранд итгэлтэй байвал Тэр биднийг унагахгүй, бидэнтэй үргэлж хамт байх болно гэдгийг сэтгэлийнхээ гүнээс мэддэг. 

Бид Христээс салангид байснаас болоод дампуурна. Бурхангүй, тусламжгүй болно. Харин Түүнд боломжгүй зүйл гэж байхгүй.

Day 4Day 6

About this Plan

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy