" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Чуулганд бусдыг урих // 1-р хэсэг: Ярих эрхийг олж авах
Найзуудыгаа чуулганд ирэхэд нь хахуульдах талаар чуулган байнга хошигнодог, боловч энэ санаанд Библийн дагуух ололт оршдог. Энэ нь олон зүйлсэд мөн хамаардаг. Найзуудтай болохыг хүсч байна уу? Бэлэг өгөгч бас хүмүүсийг ивээгч нэгэн бай тэгвэл та олон найзуудтай болох болно. Хэн нэгнийг хахуульдах нь тэр хүнийг чуулганд байнга явуулдаг болгохгүй боловч энэ нь Бурханыг мэдрүүлэхийн тулд чуулганд тэднийг ирүүлэх бас Тэр тэднийг чуулганд байнга явуулдаг болгох боломжийг нээх боломжтой. Бидний хийх ёстой зүйл бол зүгээр л тэднийг Бурханы оршихуйд авч ирэх улмаар тэдэнд сонголт хийх боломжийг нь олгох мөн: үүнээс илүү эсвэл дутуу юу ч хэрэггүй. Бурханы юу хийснийг болон тэдний амьдралд Тэр юуг хийж чадахыг 'ир та нар харах болно' гэж бид тэднээс гуйх хэрэгтэй.
Хэрэгжүүлэх алхмууд: Энэ Ням гарагт чуулганд ирүүлэхийн тулд хэн нэгнийг кофе эсвэл өдрийн хоолоор хахуульд.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church