Иохан 1:43-51

Иохан 1:43-51 АБ2013

Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип —Ирж, хар л даа гэв. Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв. Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв. Есүс түүнд хариулан —Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, Тэр —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна