" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Бусдыг чуулганд урих / / 2-р хэсэг: Найзуудтайгаа Есүсийн тухай ярилцах
Анхны чуулгануудын нэгэн адилаар энэ ч бас бидний төрөлх хариу үйлдэл байх ёстой. Үндсэндээ тэд ийнхүү хэлж байгаа гэсэн үг, 'Таньд ямар санагддагыг бид мэдэхгүй, бидний итгэл үнэхээр агуу учраас– бид итгэлийнхээ талаар хуваалцахгүй байхын аргагүй!' Өмнө нь хэлсэнчлэн –Хэрэв та үнэхээр диваажин болон там байдаг гэдэгт итгэдэг бол тэдэнд Есүсийн талаар хэлэхгүй байхын тулд тэр хүнийг үнэхээр хэр зэрэг үзэн ядах хэрэгтэй бол?
Тэд бидний талаар юу гэж бодох бол эсвэл тэд юу гэж хэлэх бол гэдгээс бид эмээдэг талаараа тайлбар тавьж болох хэдий ч үнэн хэрэгтээ, хувиа хичээсэн байдал л ийнхүү ярьж байдаг. Бид Есүсийг таньж мэдэх үед дэлхий биднийг тойрон эргэлддэггүйг болон хувиа хичээсэн байдал маань хамгийн нэгдүгээрт бидний амьдралыг үрэн таран хийсэн зүйл байсан болохыг бид ухаардаг. Ганцхан өөрсдөдөө л анхаарахаа больж улмаар амьдралд маань буй Бурханаас үнэхээр алс хол байгаа тэдгээр хүмүүсийн төлөө гүн анхаарал тавьцгаая.
Хэрэгжүүлэх алхмууд: 'Хэлэхгүй байхын арга алга' гэсэн сүнсийг – сүнсэнд тань гүнээр суулгаж өгөхийг Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church