" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Чуулганд бусдыг урих // 1-р хэсэг: Ярих эрхийг олж авах
Энэ сургаалд бүхнийг нэгтгэн дүгнэсэн байдаг. Бидний эсрэг зогсох муу хүмүүст бидний талаар хэлэх ганц ч муу зүйл байдаггүй учраас бид ярих эрхийг олж авдаг. Энэ нь бид төгс нэгэн мэт харагдах эсвэл төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой гэсэн үг биш. Энэ нь бид цэвэр ариун байдалтай бөгөөд гаргах шийдвэр бүхэн маань бидэнд нөлөөлөөд зогсохгүй Чуулганд маань болон Есүсийг таньж мэдэхгүй бидний эргэн тойрны хүмүүст нөлөөлдөг болохыг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэдний төлөө, хүмүүсийн нүдэнд зөв байхыг бид хичээдэг. Өмнө нь хэлсэнчлэн, тэдний амьдралд Бурханыг төлөөлөх цор ганц хүн нь бид байж болох юм.
Хэрэгжүүлэх алхмууд: Есүс хэрэгтэй хүмүүсийн талаар бодох үед таны санаанд хамгийн түрүүнд орж байгаа гурван хүний төлөө залбирахад зориулан хэдэн хормыг өнөө өглөө зарцуул. Таны цэвэр ариун байдлыг тэдний зүрх сэтгэлд хүрэхэд болон тэднийг Есүс рүү чиглүүлэхэд ашиглахыг Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church