" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // 2-р хэсэг: Магтаал
Хэрэв та Бурханыг магтахгүй дуугаа хураавал чулуунууд хашхирна. Үүнийг л Бурханы агуу байдлын хүч гэдэг – бүх бүтээлүүүд Түүнийг магтахыг хүсч байдаг. Тэдний хашхирааны энгийн даруу байдал нь тайвшруулагч хүч чадалтай. Бид ямар нэг хүчтэй, теологийн магтаалыг хэлэх шаардлагагүй – зүгээр л дараахийн адил үгсийг хэлэхэд хангалттай, 'Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар сүр нь хамгийн дээр байх болтугай!' Дуулал номууд бол та бидэн шиг төгс бус хүмүүс төгс Бурхан дээр ирж, бид бусадтай өөрсдийгөө харьцуулдаггүй, гэсэн хэдий ч Бурхан биднийг хайрласан хэвээр гэдгийг мэдэж байгааг илэрхийлдэг. Бидний сонсдог хайрын дуунаас энэ хайр ямар их хүчтэй вэ? Түүний хайр хэзээ ч дуусдаггүй, нөхцөл шаарддаггүй, бас итгэхийн аргагүй шахам байдаг - энэ талаар бид ДУУЛАХ хэрэгтэй, энэ бол үнэхээр гайхалтай!
Хэрэгжүүлэх алхмууд: Энэ өглөө, Бурханы магтаалыг хүлээн авбал зохих зан чанаруудын талаар сайтар бодож үзэхэд, жагсаалт гаргахад, тэдгээрийгээ чангаар Бурханд уншиж өгөхөд зориулан хэдэн хормыг зарцуул.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church