Төлөвлөгөөний мэдээлэл

" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

"The Other Six" Devotional Series

40-с 28 дахь өдөр

Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // 2-р хэсэг: Магтаал Эндээс бид огт өөр төрлийн магтаалыг бид олж харах болно – энэ бол Бурханы Үг болон зарчимд бодол санаагаа төвлөрүүлэн улмаар бидэнд эрх чөлөөг авч ирэх болно хэмээн соёлын маань бидэнд хэлдэг санаануудад нийцэхээс татгалзах явдал мөн. Нэгдүгээр эшлэлд хэлсэн жишээ бол: хэнтэй ч хамаагүй хэзээ ч хамаагүй бэлгийн харилцаанд орох нь эрүүл зүйл гэдэгт итгэхийн оронд, Түүний бидэнд өгөх харилцаанууд нь эцэстээ бидэнд хамгийн сайн нь байх болно гэдэгт итгэн, бид өөрсдийнхөө биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон өргөдөг. Бидэнд эхэндээ ойлгомжгүй мэт санагдах үед ч хүртэл, Бурханы Үгэнд дуулгавартай байх нь магтаалын нэг төрөл мөн. Энэ бол Бурхан бидэнд юу сайн болохыг мэддэгт найдах явдал юм. Хэрэгжүүлэх алхмууд: Амьдралд ойр болгох үүднээс, хэрэв яг одоо та хэн нэгэнтэй бэлгийн харилцаатай байгаа бол эсвэл соёлын маань биднийг булсаар байдаг хөнөөлт худлын дагуух үйлдлүүдийг үйлдэж байгаа бол, тэрхүү асуудлуудаа таныг хэрхэн шийдвэрлэхийг Бурхан хүсч буйг олж харахын тулд хийж байгаа зүйлээ больж Бурханы Үгээс эрж хай. Диаволын бидэнд итгүүлэхийг хичээж байдаг худлуудад итгэхгүйгээр харин бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд өдөрт Библийн хоёр бүлгийг уншихын тулд цаг тусгайлан гаргахыг хичээ.
Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

"The Other Six" Devotional Series

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойг...

More

We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна