" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // Хоёрдугаар хэсэг: Магтаал
Энэ Дуулал бол магтаал биднийг хаана хүргэдэг болохын тод жишээ мөн – Бурханаас өөр бидний найдварыг олж авах зохистой нэгэн гэж үгүй. Бурханы агуу байдалд болон хүн төрөлхтний сул дорой байдал ба үхэлд анхаарлаа хандуулах нь бидэнд найдварыг өгч чадах цорын ганц Нэгэн болох Бурханд найдвараа эргүүлэн тавихад хүргэдэг. Энэ нь биднийг дэлхийгээс тусгаарлаж байдаг зүйл мөн: хүн төрөлхтөн ямар мөхлийн эрмэгт тулж ирсэн болохыг бид ухаарахад хүрдэг боловч бид Бурханы хайр ямар хязгааргүй бас агуу болохыг мөн ухаардаг. Хувиа хичээсэн байдал болон шархаар дүүрсэн харанхуй энэ ертөнцийг Түүний итгэмжит байдал гэрэлтүүлж байдаг.
Хэрэгжүүлэх алхмууд: Энэ өглөө энэхүү Дуулал номын дагуу залбир тэгээд Бурхан бол жинхэнэ найдварыг бидэнд өгөгч Нэгэн болохыг сүнсэндээ сануул.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church