Лук 19:37-40

Verse Images for Лук 19:37-40

Лук 19:37-40 - Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,
—Эзэний нэрээр ирэгч Хаан
ерөөлтэй еэ!
Амар тайван нь тэнгэрт,
Алдар сүр нь хамгийн дээр
байх болтугай!
гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд
—Багш аа, шавь нараа хориоч гэсэнд Тэр
—Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна