" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // 1-р хэсэг: Залбирах
Энэ нь Бурхантай цагийг өнгөрүүлэх & Бурханд хандан залбирахын хамгийн чухал хэсэг мөн – бидэнд тулгарах хүнд хэцүү асуудлууд болон бэрхшээлүүдтэй нүүр тулах хамгийн шилдэг арга зам бол Түүний бидэнд тусласан бусад үеүүдийг эргэн санах байдаг. Тэр л үед бид зүгээр л, 'Тэр үед Та намайг авч гарсан юм чинь, одоо Та яагаад надад туслахгүй гэж?' гэж хэлж чадах болно. Бидний залбирал тулгарч буй асуудлууд болон бэрхшээлүүдийг Бурхан холдуулаасай гэхээсээ илүүтэйгээр Тэр бидний төлөө аль хэдийнээ юуг хийсэнд талархах байдалтай болж хувирдаг.
Энэ харааны өөрчлөлт нь байнга асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Бурханд хараагаа буцаан сунгахад бидэнд тусладаг. Асуудал руугаа харах тусам асуудал маань улам илүү томорч эхлэдэг, бид Бурхан руу хараагаа сунгах тусам Тэр бол хамаагүй их хүчирхэг Нэгэн болохыг бид улам ихээр ухаардаг!
Хэрэгжүүлэх алхмууд: Өнгөрсөн хугацааны туршид Бурханы таны төлөө хийсэн бүхнийг болон Тэрээр таньд хэрхэн тусласан болохыг жагсаан бичихэд зориулан хэдэн хормыг зарцуул. Хэрэв жагсаан бичих зүйл таньд олдохгүй байгаа бол, Өөрөөс нь мөнхөд тусгаарлагдсан байлгахгүйн тулд Тэр Өөрийнхөө Хүүг илгээсэн гэдэг нь хүн бүрийн жагсаалтад багтах ёстой зүйл мөн.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church