" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

Бурхан зөвт нэгэний залбирлыг сонсож МАГАДГҮЙ эсвэл тэр хүн үнэхээр азтай нэгэн байх юм бол Бурхан тэдэнд яс хаяж өгч МАГАДГҮЙ гэж хэлээгүй болохыг анзааран хараарай. Ямар ч нөхцөл шаардалгүйгээр зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна хэмээн энд тунхагласан. Бусад олон бичээсүүдэд [өөрөөр хэлбэл Иаков 4:2], бид хэрэгтэй бүх зүйлсээ олж авч чаддаггүйн нэн тэргүүний шалтгаан бол Бурхан тэдгээрийг бидэнд өгөхийг хүсдэггүй учраас биш харин бид зүгээр л асуудаггүй учраас хэмээн Библи тайлбарласан байдаг! Биднийг асуухаас ч өмнө Бурхан бидэнд юу хэрэгтэйг мэддэг болох нь тодорхой боловч, хүсэлтээ мэдүүлэхэд ямар нэгэн хүч чадал оршдог болохыг Тэр мэддэг. Энэ нь бидэнд хүсэлтээ зоригтойгоор мэдүүлэх бас хүсэлтээ өмчлөхөд маань тусладаг. Энэ нь Бурхан бүхнийг бидний төлөө хийх болно гэсэн ИДЭВХИГҮЙ төлөвөөс ямар нэгэн хүсэлтээ өөрсдийнхөө сайн Бурханаас хүсч буй ИДЭВХИТЭЙ байр сууринд биднийг хүргэдэг. Хэрэгжүүлэх алхмууд: Өнөөдөр, зоригтойгоор Бурханаас өөртөө хэрэгтэй зүйлсээ гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church