" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // 1-р хэсэг: Залбирах
Энэ ойлгоход тийм ч хэцүү зүйл биш - Түүнээс эмээгч нэгэнд Бурхан ойрхон байдаг. Гэвч Түүнтэй ярьж чадахгүйгээр Түүнээс тийм айсан байдал бидэнд байдаггүй. Түүний ямар агуу Нэгэн болохыг (үнэн хэрэгтээ ямар бохир болохоос маань үл хамааран Тэр биднийг хайрласан хэвээрээ байдаг) бишрэн хүндэтгэсний улмаас бид Түүнээс эмээдэг! Энэ эхний эшлэлээс бид хэрэв Бурханд ойр байхыг хүсч байгаа бол, та Түүнд хандан залбирахад [‘Өөрийг нь дуудах’] бас Түүний Үгийг уншихад [‘Өөрийг нь үнэнээр дуудах’] цаг гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, залбирлыг маань сонсогдоход Бурханы Үг тусладаг – энэ нь Түүнийг дуудахад бидэнд туслаад зогсдоггүй, бас Түүнийг үнэнээр дуудахад бидэнд тусладаг. Бурханы мэргэн ухаанаар сонсогдсон үед бидний залбирал улам илүү хүчирхэг болж ирдэг.
Хэрэгжүүлэх алхмууд: Түүний үгийг унших болон Түүнтэй ярих замаар та Түүн рүү ойртож эхлэх үед тань руу улам ойртохыг Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church