" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

"The Other Six" Devotional Series

40-с 15 дахь өдөр

Бурхантай өнгөрүүлэх хувийн цаг // 1-р хэсэг: Залбирах Энэ чимээгүй цагийн энэхүү хэсэгт шилжих үедээ Бурханд хандан залбирах талаар бид ярилцах болно. Есүс бидэнд хэрхэн залбирах үлгэр жишээг яаж үзүүлсэн байдгыг харах нь эхлэхэд зохистой газар мөн. Тэрээр Бурханы алдар ариунаар дуурстугай хэмээн тунхагласнаар эхлэдэг - мөн чанартаа Тэрээр ямар агуу Нэгэн болохыг ухаарсан юм. Улмаар Бурханы хүсэл бол юунаас ч эрхэм дээд болохыг Тэрээр тунхагласнаар үргэлжлүүлдэг. Тэгээд Тэрээр тэр бүү хэл өдөр тутмын маань, бүхий л хэрэгцээг хангадаг болохыг таньж мэдсэн бөгөөд бид ч бас бусдад уучлалыг үзүүлдэг байх хэрэгтэйг ойлгосны хамтаар уучлалыг гуйсан байдаг! Эцэст нь, Тэрээр сүнсний маань дайснаас хамгаалж өгөхийг гуйдаг. Үнэндээ, Есүс яг найзтайгаа ярьж байгаа шиг Бурхантай ярьж байгаа. Ийнхүү бид залбирч эхлэх хэрэгтэй - зүгээр л Бурхантай ярьж & талархах хэрэгтэй. Хэрэгжүүлэх алхмууд: Энэ өглөө энэхүү хүчирхэг залбирлыг хэд хэдэн удаа давтан залбир тэгээд залбирал гэж юу болохыг ойлгоход болон залбирлаараа Түүнийг хэрхэн хүндэтгэх боломжтойг ойлгоход бидэнд туслаач хэмээн Бурханаас гуйн залбир.
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

"The Other Six" Devotional Series

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.

More

We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church