" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Библи унших //2-р хэсэг: Бурханы Үгийн хүч
Бурхан ямар агуу, бид ямар замбараагүй гэдгээ ойлгож, биднийг гэсэн Бурханы баталгаа, заавар, хайр ямар их хэрэгтэйг мэдсэн цагт – Бурханы Үг бидний өдөр тутмын цэнэг болно. Бидэнд үнэндээ баталгаа хэрэгтэй, гагцхүү хаанаас түүнийг авах вэ гэдэг нь амьдралын чигийг тодорхойлдог. Хэрэв бид харилцаанаас баталгаа авдаг бол хэн нэг хүн гомдооход л бид сүйрээд явчихдаг (хүн болгон л ямар нэг үед гомдсон байдаг).
Харин бидэнд зөвхөн хайрыг өгч, сайн сайхныг хүсдэг Бурханаас баталгаагаа авах юм бол бид хэзээ ч сүйрэхгүй. Бурхан бол бидний жинхэнэ, гүйцэд итгэж болох ЦОРЫН ганц нэгэн юм. Аюулгүй байдал, баталгаагаа авах хамгийн сайн газар нь Бурханы Үгнээс өөр юу байх билээ?
Хэрэгжүүлэх алхмууд: Энэ эшлэлүүдийг уншаад Бурхан ямар сайн бэ гэдэг талаар энэ өглөө 10-15 минут бодоорой.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church