Есүс гэж хэн бэ?Загвар
Талх ба Загс
Та Диснейн "Египетийн Ханхүү" киног үзсэн үү?
Үнэнийг хэлэхэд энэ Аладдинаас өөр.
Араатны Хаан Арслан ч бас сайн кино л доо.
Гэхдээ, Аладдин эсвэл Араатны Хаан Арслангаас ялгаатай нь Египетийн Ханхүү нь Библи дээр гардаг бодит түүх буюу Египетээс гарсан тухай түүхээс сэдэвлэсэн.
Хуучин гэрээний Гэтлэл номд Египетийн боолчлолоос Бурхан Өөрийн хүмүүсийг чөлөөлөхийн тулд Мосег ашигладаг. Дараа нь Израильчууд цөлд ядарч, өлсөн, туйлдаж байгааг бид хардаг. Тэд идэх хоолгүй байна хэмээн гомдолдсонд Бурхан тэнгэрээс "манна" илгээсэн, энэ нь Еврейгээр "Энэ юу вэ?" гэсэн утгатай.
Энэ бүх түүх нь Библийн түүхийн асар том хэсэг юм.
Гэхдээ та "Гэтлэл нь бидний дөнгөж сая уншсан Сайнмэдээний түүхтэй ямар холбоотой билээ?" гэж асуух байх.
Хариулт нь талх хуваахад гарсан.
Иохан 6-р бүлэг дээр хүмүүс цөлд хүнсгүй болжээ. Есүс тэнгэр өөд харан талархал өргөөд, талхыг гайхамшигтайгаар олшруулдаг.
Энэ танд жаахан танил санагдахгүй байна уу?
Бид дахиад л цөлд Бурхан Өөрийн хүмүүсээ гайхамшигтайгаар талхаар хангаж байгаа харлаа.
Тэгэхээр энэ түүх дэх Бурханы төлөвлөгөөний хүрээнд Есүсийн мөн чанарын талаар бидэнд юуг хэлж байна вэ?
Мосе өөрөөс нь агуу эш үзүүлэгч, ирээдүйд ирэх Бурханыг төлөөлөх гайхамшигт удирдагч тухай бичсэн. Есүс энэхүү амлалтын биелэл болж, агуу авралыг авчирсан. Есүс шинэ Мосе шиг гэм нүглийн боолчлолоос Бурхан хүмүүсийг шинэ Гэтлэлээр удирдсан. Мөн, Бурханы амласан Аврагчийн хувьд Түүний хүмүүсийг Амлагдсан газраар удирдаж, Бурханы шинэ тэнгэр, шинэ газар руу хөтлөн дагуулж, тэр өдрийг хүртэл Өөрийн хүмүүсийг тэтгэх сүнслэг тэжээлээр хангах болно!
Бидний дөнгөж сая уншсан түүх нь Бурхан бидэнтэй адил хүмүүсийг төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон урьсан гэдгийг бидэнд харуулж байна.
Тэр нэр нь үл мэдэгдэх хүү хоолоо өөртөө үлдээж болох л байсан. Тэр хүү хоолоо хадгалсан бол бид Бурханы гайхамшгийг харахгүй байлаа. Тэр нээлттэй, өгөөмөр байснаар түүнд илүү том зүйлийн нэг хэсэг болох боломжийг олгосон!
Таны зүрх сэтгэл, гар Бурханд болон бусад хүмүүсийн өмнө хаалттай байснаар Түүний дэлхий дээр хийж байгаа зүйлсийг хажуугаар та өнгөрдөг. Бурханы хаанчлалд урт хугацааны нөлөө үзүүлэх гайхамшгийг аяга хоол болон аюулгүй байдлаар бүү соль.
Харин оронд нь таны гарт юу байна вэ гэдгээ өөрөөсөө асуу. Ямар талант, авьяас бэлэг, ур чадвар, эх сурвалжийг Бурхан танд өгсөн вэ? Энэ нь магадгүй өчүүхэн мэт харагдаж болох ч Бурханд гайхамшгаа хийхэд багадан гэж үгүй. Түүнд зөвхөн таван талх, хоёр загас л хэрэгтэй байсан.
Өөрөөр хэлбэл, Түүнд зөвхөн таны гарт байгаа зүйл л хэрэгтэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүс бол Христитгэлийн гол цөм юм. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Түүний хэн болохыг гүнзгий судалж мэдэх болно: Гэмийг уучлагч, Нүгэлтнүүдийн анд, Хорвоогийн гэрэл, Гайхамшгийг үйлдэгч, Үхлээс амилсан Эзэн.
More