Есүс гэж хэн бэ?Загвар

Who Is Jesus?

5-с 5 дахь өдөр

Есүс бол Амилсан Эзэн

Та оршуулах ёслолд оролцож байсан уу? Таны сэтгэлийг өвтгөсөн асуулт асуусанд уучлаарай. Гэхдээ оршуулга дээр үхлийн тухай, тэр байтугай үхлийн дараах амьдралын тухай нухацтай асуултууд урган гардаг.

Үхэл нь бидний дэлхий дээрх амьдралын төгсгөл ( эсвэл цэг)-тэй адилхан уу? эсвэл үхэл нь биднийг өөр төрлийн оршихуй руу шилжүүлэх таслалтай адилхан уу?  

Үхлийн дараах амьдралд итгэх ямар шалтгаан байна вэ?

Бидний сая уншсан түүхийн үйл явдал Ромчуудад Есүсийг цовдолсны дараахан дээврийн өрөөнд өрнөдөг. Дагалдагч нар хамтдаа цугларч, өнгөрсөнд болсон үйл явдлаас болоод айж байсан үед Есүс тэдний дунд гэнэт гарч ирсэн.

Энэ удаад, Есүс дахин дагалдагч нартаа амьдаараа үзэгдэж, тэднийг гайхшируулсан анхны тохиолдол биш юм. Гэсэн хэдий ч Томас бусад тохиолдлуудад тэнд байгаагүй бөгөөд тэр бүх түүхийн талаар эргэлзсэн хэвээр байсан тул Есүс түүнд тусгайлан ойртож, хэлэв.

“Тэгээд Тэр, Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд Томас Түүнд—Эзэн минь, Бурхан минь гэв" (эш. 27, 28).

Үүнээс "Эргэлзэгч Томас" гэх хэллэг бий болсон.

Бидэнд яг Томас шиг эргэлзэх мөчүүд байж болох юм; Бурхан бодит уу, эсвэл үгүй юу; Есүс бидэнд үнэхээр хайртай болов уу гэж бодох үе ирдэг. "Энэ бүгд үнэн гэж үү?", "Би харагдахгүй байгаа зүйлд итгэж чадах уу?" гэх мэт асуултуудыг өөрсдөөсөө асуудаг.

Аз болоход, Бурхан бидний эргэлзээнээс айдаггүй. Үнэндээ бидний Бурханд эргэлзсэн дуу хоолой бол итгэлийн үйлдэл юм. Чухамдаа энэ түүхээс Есүс бидний асуултуудын дунд бидэнтэй ойртоход бэлэн байдаг бөгөөд ихэнхдээ бидний эргэлзээтэй тэмцэхийн нөгөө талд илүү хүчтэй, илүү итгэлтэй итгэлийг өгдөг гэдгийг сурсан. 

Гэхдээ, сайнмэдээнд буюу Бурхан Есүсийг үхлээс амилуулсан гэдэгт итгэх баттай хэд хэдэн шалтгаануудын дор дурдав:  

  • Есүс цовдлогдон нас барсан гэдэг нь баттай болсны дараагаар Ням гарагт Түүний булш хоосон байсан.
  • Есүс дөчин өдрийн турш дагалдагч нартайгаа цуг байсан төдийгүй эргэлзэгч Томас, Иаков мөн Есүсийг дагаж байгаагүй боловч Паулд ч мөн үзэгдсэн.
  • Есүсийн эдгээр үзэгдлүүдийн үр дүнд дагалдагч нарын амьдрал эрс өөрчлөгдсөн бөгөөд тэдний олонх нь Есүст итгэх итгэлийнхээ төлөө зовж шаналан, үхэхэд бэлэн байсан. Хүмүүс үнэн гэж итгэсэн зүйлийнхээ төлөө үхдэг нь ойлгомжтой, гэхдээ ямар ч ухаантай хүн худал зүйлийн төлөө үхэхгүй! Энэ түүх бидэнд анхны дагалдагч нар Есүсийн амиллын тухайд үнэн эсэхийг мэдэх боломжтой байсан гэдгийг харуулж байна!

Христитгэл түгэн тархаж, өнөөг хүртэл үргэлжилсэн амьдралын өөрчлөлт, мөн дээр дурдсан бүх мэдээллийг тайлбарлах хамгийн сайн арга бол Есүс Христийн үхлээс амилсан амилалт юм! 

Энэхүү таван өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Есүсийн мөн чанар дээр төвлөрсөн. Есүсийн бие махбодын амилалт нь эцсийн нотлох баримтыг бидэнд өгдөг.  

Бурхан Өөрөө гайхамшгаар дамжуулан Есүсийн мөн чанарыг баталсан. 

Есүс бол үнэхээр Бурханы Хүү бөгөөд бидний Аврагч юм! 

Амилалт гэдэг үхлээр төгсөхгүй гэсэн үг юм.

Үхлийн дараа ч найдвар вий. 

Үхэл бол төгсгөл биш. Энэ бол биднийг Есүсийн оршихуйд хүргэдэг таслал юм.

Мөн таныг Томас шиг “Эзэн минь, Бурхан минь” гэж хэлсэн үгийг Есүст давтан хэлэхийг урьж байна. 

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Who Is Jesus?

Есүс бол Христитгэлийн гол цөм юм. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Түүний хэн болохыг гүнзгий судалж мэдэх болно: Гэмийг уучлагч, Нүгэлтнүүдийн анд, Хорвоогийн гэрэл, Гайхамшгийг үйлдэгч, Үхлээс амилсан Эзэн.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org