Есүс гэж хэн бэ?Загвар
Нүгэлтний найз Есүс
Үдийн цайны цагаар цайны газрууд тийм ч уриалгах нь байгаад байдаггүй.
Хоолонд хүмүүсийн урьж, эсвэл урихгүй байж болно. Хоолоор дамжуулж харилцааг сэргээж эсвэл асуудал үүсгэж болно. Хүмүүстэй хамт суугаад тэднийг тэтгэн, халамж үзүүлж эсвэл хамт суугаад хооллож байгаа хүмүүсийн талаар бусдадтай ярьдаг нэгэн байж бас болно.
Есүсийн хооллолтын талаарх энгийн нэгэн түүх
Шашны удирдагч нар Есүсийг хүмүүстэй хамт хооллож байгааг байнга шүүмжилдэг байсан. Учир нь тухайн үеийн хоолны соёлд нөхөрлөл, хүлээн зөвшөөрлийн бэлгэдэл болгож хамтдаа хооллодог байсан. Гэтэл Есүс Бурханаас алс хол гэм нүгэлтэй, завхарсан хүмүүстэй хамт хооллодог байсан нь бусдыг гайхширалд оруулдаг байсан.
“Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? (эш. 16).
Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм(эш. 17).
Есүсийг "нүгэлтнүүдийн найз" гэж тодорхойлдгоор алдартай байсан.
Бурхан хаанчлалыг Фарисайчуудын төсөөллөөр бол нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ёс суртахууны хувьд шударга, дүрэм журмыг баримталдаг туйлын шашинлаг хүмүүс л зоогт уригдах боломжтой байх нь.
Есүс харин бүх хүмүүсийг урьсан. Таны хэр сайн, хэр муу байхаас үл хамааран Бурхан хаанчлалд Түүнтэй нөхөрлөхийг урьсан. Түүний зоогийн ширээнд хууль зөрчигч нар зориулсан суудал бий.
Ариун шударга, цэвэр ёс суртахуунтай, сайн зан чанартай байсны улмаас л Бурхантай нөхөрлөх урилгыг хүлээн авах ёстой гэж Фарисайчууд бодож байсан учраас энэ үйлдэл нь тэдний уурыг хүргэсэн. Гэхдээ Есүс Бурхантай харилцаатай байсны үр дүнд л ариун байдал болон зөв амьдралын үр жимс гарна гэдгийг мэдэж байсан.
Өнөөдөр үүнийг арай өөрөөр хэлдэг болсон: Бурхан таныг хайрлахаас мөн өөрчлөгд, гэж хэлэхийн оронд, Бурхан танд хайртай бөгөөд Түүний хайр таныг өөрчилж чадна. гэдэгт итгээрэй хэмээн Есүс биднийг урьдаг. Есүс амьдралын хэм маягаас эхэлдэггүй, харин Бурхан хайрыг таньж мэдэхийн хэрээр цаг хугацааны явцад бидний зан чанар, амьдрал өөрчлөгддөг.
Есүсээр дамжуулан Бурханы зоогт бид сайн учраас бус харин Түүний нигүүлслийн улмаас бид уригдсан.
Есүсийн зоогийн ширээн дээрээс хэлсэн түүх бол Бурханы зоогийн ширээ хүн бүрд нээлттэй.
Таны зоогийн ширээнд ямар төрлийн түүх яригддаг вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүс бол Христитгэлийн гол цөм юм. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Түүний хэн болохыг гүнзгий судалж мэдэх болно: Гэмийг уучлагч, Нүгэлтнүүдийн анд, Хорвоогийн гэрэл, Гайхамшгийг үйлдэгч, Үхлээс амилсан Эзэн.
More