Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь Загвар
Тав дахь өдөр: Түүний итгэмжит байдалд итгэхүй
"Чи надад итгэдэг үү?"
Энэ асуулт өглөө сэрэх мөчөөс эхлээд унтах хором хүртэл өдөр бүр бидэнд тулгардаг асуулт мөн. Учир нь итгэх гэдэг нь амрах, амрах гэдэг нь итгэх гэсэн үг.
Энэ талаар бодоод үз: Нэг хөл нь байхгүй сууринд та гацуур модоо тавихгүй, дандаа хоцордог хүнийг Христ мэндэлсэн баярын үдэшлэгт зориулсан хоолыг авч ирээрэй гэж хэлэхгүй байх.
Бид санаатай ч бай эсэл санамсаргүйгээр ч бай эргэн тойрныхоо зүйлсийн болон хүмүүсийн итгэмжтэй байдлыг үргэлж үнэлж байдаг. Бурхантай харилцах харилцаандаа ч бид үүний адилаар үйлдэн, Түүнд бид хэр зэрэг найдаж болох вэ гэдэг гярхай хэлцээ хийх нь бий.
Санхүү, гэмтсэн харилцаа, далд шарх эсвэл ирээдүйн мөрөөдөл гээд ямар ч талбар дээр бай Бурхан өнгөрсөнд хэр зэрэг итгэмжтэй байсан эсэхийг үнэлж цэгнэснээр одоо Түүнд итгэх эсэхээ шийддэг.
Гэвч энэ л баярын зав чөлөөгүй үед итгэх эсвэл үл итгэх байдал маань юу юунаас илүү тодорхой болох аж.
…Есүс бол зүрхний гүн дэх хэрэгцээг маань хангагч Амийн Талх гэдэгт итгэхгүй мөртлөө бид жигнэмэг, бялуу болон баярын утсан махаар ходоодоо дүүргэдэг.
…Есүс бол алдагдсан хургыг гэрт нь эргүүлэн хүргэдэг Сайн Хоньчин гэдэгт итгэхгүй мөртлөө бид төөрсөн хүүхдийнхээ араас санаа зовдог.
…Есүс бол ганцаараа байх үед маань ч хүртэл бидэнтэй хамт байдаг Бурхан, Иммануел гэдэгт итгэхгүй мөртлөө бид гацаардалд баригдан, мартагдсан мэт мэдэрдэг.
…Есүс бол биднийг төгс болгодог Цорын ганц Ариун Бурхан гэдэгт итгэхгүй мөртлөө бид төгс Христ мэндэлсэн баярыг буй болгох гэж яарч сандралддаг.
Бурханы итгэмжтэй байдалд найдаж болох шинэ боломж хором бүрт бий бөгөөд энэ нь хэдэн сая энгийн арга замаар илэрхийлэгддэг билээ. Үүний эхлэл нь амарч сурах явдал юм.
Зав чөлөөгүй өдөр рүүгээ хар хурдаараа яаравчлахын оронд өглөө бүрийг энгийн амрах дасгалаар эхэлбэл ямар вэ? Дуулал номыг бичигчийн хийсэнчлэн зөвхөн Түүн дотроос амралт олохыг сэтгэлдээ тушаа. Үүнд Түүний хийсэн ажлууд болон Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, Тэр бидэнд ямар их хэрэгтэй байгааг илэрхийлэх, Түүний оршихуйд бодол санаа, зүрх сэтгэлээ тайвшруулах, бидний өөртөө итгэлтэй байдал Түүний итгэмжит байдалд оршдог болохыг тунхаглах гэх мэт арга замууд орно.
Учир нь энэ дэлхий ертөнцийг үгээрээ бүтээсэн Тэр Нэгэн тэрхүү ариун, цэнгэлтэй, аниргүй шөнөөр бяцхан хүү болж төрсөн бөгөөд Тэрээр өнөөдөр бидний амьдралд амар тайван, тогтуун байдлыг тушаах чадвартай.
Эргэцүүлэх асуултууд: Танд болон таны яг одоо туулж буй бэрхшээлд Есүсийн аль нэр нь хамгийн ихээр тусч байна вэ? Энэхүү Христ мэндэлсэн баярын үеэр ямар байдлаар Бурханд найдан, Түүний дотор амрах вэ? Та юуг өөрөөр хиймээр байна вэ?
Илүүг мэдмээр байна уу? Есүсийн Нэрсийг задлах ньгэсэн багцийг татаж аваад Есүсийн Нэрс бүхий залбирлын тэмдэглэл, "Амралт" залбирлын хавчуурга болон Христ мэндэлсэн баярын амралтын залбирлыг хэвлэх хувилбараар тус тус хүлээн авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно.
More