Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь Загвар
Хоёр дахь өдөр: Бурханы ямар сайн Нэгэн болохыг эргэн санахуй
Бид бүгд л сүнсний мартамхай байдалд өртөмтгий байдаг бөгөөд Бурхан гэж хэн болох, өдөр бүр Тэрээр бидний төлөө юуг хийдэг болохыг мартах нь элбэг байдаг. Таны адилаар би ч мөн өөртөө жил бүр Есүс гэж хэн болох, Түүний төрөлт яагаад үнэхээр гайхалтай зүйл байсан болохыг сануулах хэрэгтэй болдог. Энэ нь миний бодол санаа үүнийг мэддэггүйгээс биш харин зүрх сэтгэл маань гайхширахаа больдог учраас юм. Хуучны нэгэн хэллэгт "Сайн мэдэх тусам үл хүндлэл төрдөг" гэдэг шиг бидний зүрх сэтгэл гайхширах тэрхүү мэдрэмжээ алддаг нь гунигтай.
Энэ бол Бурханы гайхамшигт үйлсийг байнга санаж байх зааварчилгаа Израильчуудад өгөгдсөн шалтгааны нэгээхэн хэсэг юм. Ингэснээр тэд болон тэдний үр удам мартахгүйгээр зогсохгүй, Бурханы дотносол ба хүч чадал тэдний оюун санаанд шинэхэн хэвээрээ байх болно.
Бид Христ мэндэлсэн баяр болон үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хийхээр догдлон байх үедээ өөрсдийнхөө өвлийн бяцхан гайхамшигт оронг бүтээхийн төлөө хэт их хичээдэг. Тиймээс бид Бурханы сайныг зориудаар санах учиртай. Үүнд Тэрээр хэн болох, Түүний юу хийсэн болохын аль аль нь багтна.
Үүнийг хийх нэг үзэсгэлэнт арга зам бол Есүсийн нэрсийг гүнээ тунгаан бодож, одоо ч хүртэл Тэрээр бидэнд ямар ойрхон байдгийг олон арга замаар олж харан Христ мэндэлсэн баярыг бүрэн утгаар нь таалан мэдрэх юм.
Есүсийн нэрсийг тунгаан бодох нь төгс зүссэн алмаз эрдэнэ наранд гялтганахтай адилаар Түүний зан чанарууд олон талсттай бөгөөд талст бүрийн өөрийн гэсэн гоо үзэсгэлэнг бишрэн бахдах бахдал руу хөтөлдөг. Гэхдээ Бурханы Хүү хүний биеэр энэ дэлхий дээр ирж биднийг аварсан Түүний дур булаам дүр төрхийг үүнд багтаах үед энэ нь бүр илүү үзэсгэлэнтэй болдог.
Тэгэхээр би яг одоо таныг түр зогсолт авч улмаар Есүсийн нэрсэд анхаарлаа төвлөрүүлэх байдлаар Бурханы ямар сайн гэдгийг эргэн санаасай гэж хүсч байна, үүний тулд бидний Аврагчийн талаар хамгийн ихээр эш үзүүлсэн хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлцгээе:
Есүс бол Иммануел, Бурхан бидэнтэй хамт, бүх алдар, хүч, эрх мэдлийг Өөртөө агуулсан Бүтээгч атлаа бидэнтэй харилцах харилцаагаа сэргээн, Өөрийнхөө хайртай хүмүүстэй хамт оршихын тулд энэ дэлхий дээр бяцхан Хүү болон төрөхийг сонгосон Нэгэн.
Есүс бол Бурханы Үг, Бурханы бүрэн төгс илчлэлт, Түүнтэй харилцах мэргэн харилцаа бөгөөд Тэр өдийг хүртэл өгөгдөж байгаагүй шууд ирдэг, хувийн мессэж юм. Эдгээр нь Түүнийг хайгч хүн бүрт өгөгдөх боломжтой аж.
Есүс бол Бурханаас илгээгдсэн Ариун Нэгэн, сүр жавхланг цацруулсан, эрх мэдлээр тушаагч, гэм нүгэлгүй төгс Нэгэн, Түүний ариун байдал нь бидэнд заналхийлдэггүй харин ч найдах шалтгааныг бидэнд өгдөг. Учир нь гагцхүү Тэр л биднийг тэнгэрлэг зөвт байдлаар хувцаслаж, тэрхүү зөвтгөлийг бидэнд өгдөг.
Урилга: Есүсийн ямар нэр танд хамгийн илүүтэйгээр тусч байна вэ? Түр зогсоод, Түүний зан чанарын баялгийг тунгаан бод. Тэгээд өнөөдрийн нөхцөл байдалд тань яг ямар нэр бусдаасаа илүүтэй тусч байгаа тухай дахин давтан хэлж эсвэл бичээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно.
More