Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь Загвар
Гурав дахь өдөр: Тэр танд ямар их хэрэгтэй болохыг илэрхийлэхүй<0>
"Баярлалаа, гэхдээ би үүнийг өөрөө хийж чадна."
Танд хэчнээн хэрэгцээтэй байсан ч туслахыг хүссэн хэн нэгний хүсэлтээс та татгалзаж байсан уу?
Заримдаа бид бүх зүйлийг өөрсдөө хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх тийм ч амар байдаггүй. Христ мэндэлсэн баярын бүхий л бэлтгэл ажлын үеэр үүний үр дүн нь заримдаа эцэж цуцсан байдал, ярдаг ааш зан байдаг. Гэвч энэ л өөрөө өөрөөсөө хамааралтай байдал нь бидний сүнслэг амьдралд үхлийг авч ирэх аюултай.
Үнэндээ бидэнд Есүс үнэхээр хэрэгтэй. Гэвч амьдралыг бид өөрсдийнхөө хүчээр давж гарах юм шиг туулах нь элбэг байдаг. Бурханы гоо үзэсгэлэн, Түүний ариун байдал, Түүний хайр болон эелдэг байдал, Түүний эвлэрүүллийн золиосыг тунгаан бодоход цаг гаргахаас нааш бидэнд Тэр ямар их хэрэгтэй болохыг ухаарах ямар ч боломжгүй. Хэрэгцээгээ хүлээн зөвшөөрөхтэй хамт эмзэг байдал ирдэг хэдий ч сүнсэндээ ядуус, дөлгөөнчүүл, зүрхэндээ цэвэр ариун байгсад Бурханыг улам илүүгээр харах байдлаар шагнагдах болно гэж Есүс амласан байдаг шүү дээ.
Үнэндээ хэрэгцээгээ илэрхийлэх нь Бурхан бидэнд аль хэдийнээ бэлтгэсэн Есүс Христийн агуу баялагийг хүлээн авах цор ганц арга зам аж.
Дуулал номыг бичигч Бурханы хүмүүсийг магтаалтайгаар, өвдөг сөгдөн Бүтээгчийнхээ өмнө суухыг урьсан байдаг. Магтаал хэмээх Еврей үг бол хүчээ баран унах эсвэл сөгдөн унах гэсэн утгатай. Бие махбодын хувьд, энэ нь Есүсийг Эзэн болохыг нь хүлээн зөвшөөрч өвдөг сөгдөх, сүнсний хувьд Түүний өмнө байгаа бүхнээрээ бууж өгөх гэсэн утгатай.
Энэ төрлийн үзэл бодлын болон чухал зүйлсийн шинэчлэлт нь зөвхөн Бурханы ямар агуу Нэгэн болохыг таньж мэдэхэд цаг зарцуулах байдлаар л ирэх боломжтой. Магтаал нь Бурханыг үзэх зөв үзэлд биднийг хүргэдэг бөгөөд энэ нь биднийг гэмээ хүлээн зөвшөөрч, гэмшихэд хүргэдэг.
Өөрийгөө Усан үзмийн мод бөгөөд дагалдагчидаа мөчрүүд хэмээн Есүс нэрлэх байдлаар энэ санаагаа илэрхийлсэн байдаг. “Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй”, “Хэн Миний дотор […] байна, тэр их жимс гаргана" хэмээн Тэрээр тэдэнд хэлжээ. Гайхширмаар зүйл гэвэл, их жимс гаргахын тулд улам илүү шаргуу ажилла хэмээн Есүс хэлээгүй. Харин ч үүнийхээ оронд Түүний дотор байж, Түүнийг хүлээ гэж хэлжээ. Түүнтэй холбогдсон хэвээрээ байгч хүмүүс гарцаагүй их жимс гаргах болно, учир нь Түүний Сүнс л жимсийг гаргагч Нэгэн аж.
Энэхүү Христ мэндэлсэн баяраар Есүс танд ямар их хэрэгтэй байгаа тэр хэрэгцээгээ амралт болон тайван байдлаар хангаарай. Та бүгдийг өөрөө хийх шаардлагагүй. Үнэн хэрэгтээ та зүгээр л амрах хэрэгтэй.
Эргэцүүлэх асуултууд: Есүс бол Усан үзмийн мод гэсэн дүр зураг танд ямар нөлөөг үзүүлж байна вэ? Тэр танд ямар их хэрэгтэй болохыг ухааруулахуйц Есүсийн өөр ямар нэрс байдаг вэ? Өнөөдөр Түүний танд ямар их хэрэгтэйг илэрхийлэх, Түүний дотор амрах ямар арга зам байж болох вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно.
More