Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь Загвар
Дөрөв дэх өдөр: Түүний анир чимээгүй байдлыг хайхуй
Таныг баярын бэлтгэлээс түр амсхийж, Есүсийн оршихуйд хэсэгхэн хугацаагаар суухыг Ариун Сүнс ятгасан ч та зүгээр л баллуурдаж орхиод, жагаалтан дахь дараагийн ажилд анхаарал хандуулах үе танд гарч байсан уу?
Надад лав гарч байсан.
Ихэнхдээ бид өөрсдийгөө хүчлэн сум шиг хурдтай явж, эрт босч, орой унтаж, цаг нартай уралдан байдаг. Энэ адгуу байдлынхаа улмаас бид ямар ч тамир тэнхээгүй болж тэр улирлын үзэсгэлэнг харах чадваргүй болох нь ч бий.
Заримдаа энэхүү зав чөлөөгүй байдал нь гүн өвдөлтийг нуух нэг шалтаг байдаг. Бид өөрсдийгөө зав чөлөөгүй байлгах л юм бол тээж яваа эмзэг шархаа хүлээн зөвшөөрөх шаардлагагүй болно гэж үздэг. Яаралтай байдлын боолчлол нь дотор байгаа бүхнийг нээхээр заналхийлэх үед ч хүртэл анир чимээгүйд байхаас эмээсэндээ гүйцээлгүй орхисон ажил нэгийг ч үлдээдэггүй.
Уламжлалаа хаяж, Гринч болох нь үүний хариулт биш. Үүнийхээ оронд бид завгүй байдалдаа амар тайван байдлыг оруулдаг байх ёстой, тэгснээр бид бүрэн бүтэн байдал, амралтын байдлаас эхлэн урагшлах чадартай болох юм. Бид гэмшин, амрах үед Бурханы аврал, бид нам гүм байж, итгэх үед Түүний хүч чадал бидэнд ирдэг нь үнэн.
Энэхүү Христ мэндэлсэн баяраар өдөрт хоёрхон минут ч болов амар тайван байхад өөрийгөө дасгалжуул. Хийх ажлынхаа жагсаалтыг Эзэн дээр авч ирээд, Түүний хөлд тавь. Түүний нэр алдар дээр анхаарлаа төвлөрүүлэн, гүн шархыг тань эдгээх боломжийг Түүнд олгох үедээ Түүний оршихуйн гоо үзэсгэлэнг таалан хүртээрэй.
Түүний эрх мэдлийг амьдралдаа тунхагла, Тэр таны амьдралд ямар их хэрэгтэй байгааг илэрхийл, амар тайван байхыг өөртөө зөвшөөр. Түүний оршихуйд шумба.
Тэр бол Иммануел-бидэнтэй хамт байдаг Бурхан юм. Тэрээр биднийг харж байдаг. Тэрээр биднийг сонсож байдаг. Түүний хайранд таныг нам гүм болгох боломжийг Түүнд олго.
Залбирал: Өөрийнхөө хайраар миний зүрхийг нам гүм болгооч Эзэн минь. Хүчит шуурганд чимээгүй бол гэж Та хэлсэн шигээ миний амьдралд Та Өөрийнхөө амар тайван байхыг тушаагаач. Хайртай хүнээ алдах, эмгэнэлт явдал эсвэл шархыг тэсэн гарах, ус цацагдсан найдвар, устгагдсан мөрөөдлөөс ирсэн зүрх сэтгэлийн минь шарханд эдгэрэл, шинэчлэлтийг авч ирээч. Амилалт ба амь болсон Та сүнсний минь эдгээр үхмэл хэсгүүдэд шинэ амийг үлээгээч. Ирээдүйд зориулсан шинэ найдварыг асааж өгөөч. Амар тайван байхыг, амь өгөгч Таны оршихуйг хүлээн авахыг надад зааж өгөөч. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол баяр хөөртэй байх цаг үе мөн хэдий ч бас үнэхээр зав чөлөөгүй үе мөн. Энэ үеийн баяр хөөртэй хөдөлмөрийг давж гарахад танд туслах амралт, магтаалд зориулан хэдэн хором амсхий. Есүсийн Нэрсийг задлах нь: Адвент чимээгүй цаг номон дээр үндэслэсэн энэхүү 5 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөө нь Түүний ямар сайн Нэгэн болохыг эргэн санах, ямар их хэрэгцээ байгаагаа илэрхийлэх, Түүний анир чимээгүй байдлыг хайх, Түүний итгэмжтэй байдалд найдахад цаг гаргах замаар энэ жилийн Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг олж авахад таныг удирдах болно.
More