Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар
УСАН ҮЗМИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАГСАД
Үүнийг унших үедээ, газрын эзэн эсвэл ажиллагсдын алиных нь талд та орохыг хүсдэг вэ? Цалин яг адилхан байх ёсгүй эсвэл газрын эзэн яг төлнө гэж амласныгаа л төлж байна шүү дээ хэмээн түүнийг өмөөрөх үе танд гарч байсан уу?
Бидний хичээл зүтгэл, Бурханы хүлээн зөвшөөрөх байдлын талаарх мэдрэмжүүдийг маань ил гаргахыг энэ сургаалт зүйрлэл зорьсон аж. Ефес 2:9-дээр "аврал бол үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно." гэдгийг бидэнд сануулдаг. Гэсэн хэдий ч бидний ихэнх маань Бурханы төлөөх өөрсдийнхөө үйлсээр сайрхах хүсэлтэй байдаг бөгөөд "сайн" үйлсийнхээ төлөөх "хөлс"-ийг шаарддаг!
Энэ түүхэнд гарч буй газрын эзэн бол шударга, зөвт нэгэн; тэрээр ажиллагсаддаа амласнаараа бас харагдаж буйгаар нь л төлсөн. Үүнтэй адил, Бурхан бидний хичээл зүтгэлийн улмаас бус харин Өөрийнхөө хайрын дагуу өршөөл уучлалыг бидэнд үзүүлдэг. Бид яг ямар төрлийн ажилчид вэ? Бид өөрсдийнхөө ажлыг бусдынхаас агуу гэж үзэн, агуу шагналыг хүсэн хүлээдэг ажилчид уу? Бусад хүмүүс биднээс бага ажлыг хийчихээд, бидэнтэй яг адилхан нигүүлслийг хүлээн авахыг нь хараад бид хөлөө дэвслэн, эсэргүүцэл гаргахыг хүсдэг ажилчид уу?
Эсвэл биднийг хүлээн зөвшөөрснийх нь төлөө Бурханд талархдаг уу? Тэрээр бидэнд ямар ч өргүй хэдий ч байгаа бүхнээ бидэнд өгдөг болохыг нь бид эргэн санадаг уу? Бурханы нигүүлсэл, өршөөлд хязгаар гэж үгүй, тиймээс бусдад ирэх өршөөлийн утга учир, хэмжээг хараад атаархагч эсвэл уурлагч нэгэн байхаа больцгооё. Үүнийхээ оронд, Бурхан биднийг сонгодгынх нь төлөө тасралтгүйгээр баярладаг байцгаая!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа!
More
We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/