Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар

The Parables of Jesus

36-с 26 дахь өдөр

БАЯН ЭР ЛАЗАР ХОЁР
Энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан Есүс бидэнд хоёр зүйлийг заадаг: нэг нь эд баялгаа хэрхэн ашиглах тал дээр, хоёрдахь нь бичээст итгэх бидний итгэлийн талаар.

Энэ сургаалт зүйрлэлийн эхний хэсгээс (19-26-р эшлэлүүд) мөнхийн улсад орох үед тэр хоёр хүний хувь тавилан нь орвонгоороо өөрчлөгдсөн болохыг бид хардаг. Ширээнээс унах хаягдлыг хүлээн горьддог байсан Лазар Абрахамтай хамт байхаар тэнгэрэлчүүдээр өргөгддөг. Гуйлгачинг тоож хараагүй баян эр, одоо мөнхийн тарчлаанд зовдог. Энэ сургаалт зүйрлэл нь хойд насандаа бид ямар амьдралаар амьдрах талаар бидэнд заах гээгүй, харин хэр хэмжээ нь хамаагүй, өөрсдөдөө буй эд баялгаараа зөвхөн өөрсдийнхөө хүслийг хангах биш, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахад, тэдний хэрэгцээг хангахад ашиглах нь ямар чухал болохыг бидэнд харуулах зорилготой. Эд баялаг, асар их эд баялаг ч өөрөө муу зүйл биш. Үүнийг хэрхэн ашиглаж буй дээрээ бид маш их болгоомжтой байх ёстой. Энэ нь Хаанчлалын хэрэгцээг хангахын төлөө байна уу эсвэл бие махбодын зугаа цэнгэлийг хангахын тулд байна уу?

Баян эр өөрийнхөө алдааг ухаарах тэр мөчид тэрээр ах дүү нараа энэ тарчлангаас зайлсхийхийн тулд сануулахыг хүссэн хэдий ч тэдэнд бичээс дээрх сануулга байгаа гэдгийг Абрахам түүнд сануулдаг. Гайхамшигт тэмдэг ах дүү нарынх нь бодлыг өөрчлөх болно гэдэгт баян эр итгэлтэй байсан хэдий ч Абрахам үүнтэй санал нийлээгүй. Баян эрийн унасантай адил урхи болох Бурханы үг яг бидний өмнө нээлттэй байхад тэмдгийг хайхаас бид зайлсхийх ёстой. Есүс энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид агуу тэмдгүүдийг үйлдсэн боловч бүх хүмүүс Түүнд итгэж, Түүнийг дагаагүй. Бүтээгчээс байнга улам илүүг шаардахынхаа оронд бичээс дээрх сануулгууд (бусад олон зүйлс)-ын төлөө бид талархах хэрэгтэй.

Бичээс

Ѳдѳр 25Ѳдѳр 27

Энэ төлөвлөгөөний тухай

The Parables of Jesus

Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа!

More

We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/