Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар

The Parables of Jesus

36-с 31 дахь өдөр

ТУУШТАЙ БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙ БА ШУДАРГА БУС ШҮҮГЧ
Эхний эшлэлээс энэ сургаалт зүйрлэлээс бид суралцах ёстой гол санааг ойлгож болно. Энэ нь юу вэ гэвэл: үргэлж залбир, хэзээ ч бүү бууж өг!

Бүх зүйл агшин зуурын болсон энэхүү ертөнцөд залбиралд маань Бурхан тэр даруй бас бидний хүссэн цаг хугацаанд хариулахгүй байх үед бид урам хугарч эхэлдэг. Гэсэн хэдий ч, бид урам хугарах ёсгүй бас Түүн рүү хандан үргэлжлүүлэн залбирсаар байх ёстой!

Үүнээс гадна, бид Бурханыг шударга шүүгч гэдэгт нь итгэлтэй байх ёстой. Хэрэв шударга бус шүүгч хүртэл эцэст нь шударга ёсыг тогтоож чадаж байгаа юм бол зөв шударга бидний Бурхан бүхий л нөхцөл байдалд шударга ёсыг үүнээс ч илүүтэйгээр тогтоохгүй гэж үү?

Таны хүлээж байсан цаг хугацаанд аливаа зүйл болж байгааг нь харахгүй байх үед сэтгэлээр бүү уна; харин үргэлжлүүлэн Бурханд хандан залбирсаар бай, Бурханыг сайн бөгөөд итгэмжтэй гэдэгт итгээрэй!

Бичээс

Ѳдѳр 30Ѳдѳр 32

Энэ төлөвлөгөөний тухай

The Parables of Jesus

Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа!

More

We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/