Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар
ОЛИГГҮЙ ТАРИАЛАНЧИД
Бусад олон сургаалт зүйрлэлүүдийн адилаар энэ сургаалт зүйрлэл нь бидний хариу үйлдлийн талаар голчлон өгүүлжээ. Бидний амьдралын талаарх Бурханы шаардлагуудад бид хариулах болов уу? Эсвэл өөрсдийнхөө хүсэл, төлөвлөгөөнд нийцүүлэн Түүний элчийг эсэргүүцэх үү? Өөрт нь үйлчлэх дархан эрхийн хамтаар биднийг ивээсэн Түүний ивээлүүдийн хариу болгон Бурханд зориулан "үр жимс гаргах"-ын төлөө зүтгэсэн, үр нөлөө бүхий амьдралаар бид амьдрах уу? Сургаалт зүйрлэл нь Бурхантай харилцах гэрээний дагуух амьдралаар амьдрах дархан эрх бидэнд олгогдсон болохыг бидэнд сануулдаг хэдий ч энэхүү дархан эрх нь үүрэг хариуцлагыг бас өөртэйгөө дагуулдаг.
Мөн бид амьдралдаа Бурханы элч нарт хэрхэн хариу үзүүлдэг болохоо өөрсдөөсөө асуух нь маш чухал. Бурхан бидэнд хандан тэнгэрэлч нараар, зүүдээр, үзэгдлүүдээр дамжуулан ярьж болох хэдий ч түүхийн явцад Түүний харилцааны нэн тэргүүний арга зам нь хүмүүсээр дамжуулан харилцах байв. Өөрсдийнхөө ойлголт, хүслүүдийг нэн тэргүүнд тавьсны үндсэн дээр Бурханы хүмүүс эш үзүүлэгчдийг байнга эсэргүүцсээр ирсэн бөгөөд үүний адил шалтгаанаар бидний амьдралд Бурханы үнэнийг өгүүлэх эргэн тойрныхоо хүмүүсийг эсэргүүцэх хандлагатай байх боломжтой. Найз нөхөд, гэр бүл, сүмийн гишүүд болон сүмийн удирдлага нь бидний зохистой гэж үзэх бүхий л зан аашийг хүлээн зөвшөөрөхөөр, урамшуулахаар дуудагдсан хүмүүс биш. Үгүй, хэрэв тэд Есүст бас бидэнд үнэхээр л хайртай юм бол тэд бидний эсрэг зогсон, биднийг залруулах болно, тэгснээрээ бид улам илүүгээр Христтэй адил болох болно.
Тэгэхээр бусад хүмүүсээр, Ариун Сүнсээр эсвэл Өөрийнхөө Үгээр дамжуулан Бурхан таныг урамшуулах эсвэл залруулах оролдлого хийх үед та ямар байдлаар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Та даруу, хүлээж авахуйц, тэдний үгийг анхааралтайгаар авч үздэг үү? Эсвэл та зөрүүд, уян хатан бус, өөрийнхөө үзэл бодолд бул чулуу мэт бат зогсдог уу?

Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг урамшуулах цагуудыг мөн гаргаж өгсөн байгаа!
More
We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/