Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялахЗагвар

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

4-с 4 дахь өдөр

Тууштай итгэл

Цөлх ухаан

Синди хүнд бэртээд долоон жил болж байгаа бөгөөд урьд өмнөхөөсөө илүү хүчтэйгээр эргэн ирсэн. Тэрээр улсынхаа дээд амжилтыг шинэчилж, гурав дахь олимпдоо оролцон, олон тэмцээнээс медаль хүртсэн. Өнгөрсөн он жилүүдэд өөрийнх нь амьдралд Бурханы гар хэрхэн ажиллаж буйг тэрээр харсан.

“Тэр намайг сул дорой байх үед хүч чадлаа өгдөг гэдгээ харуулсан. Бүх зүйлс зогсчихсон мэт санагдах үед Тэр надад тэвчээрээ өгдөг гэдгийг би харсан. Хамгийн чухал нь надад буй чадвар бүр Түүний бэлэг гэдгийг ойлгуулсан. Би зорилгоо Түүнд даатгавал Тэр гайхалтай зүйлсийг хийж чадна.”

Бидэнд буй чадвар, бололцоо бүр Бурхнаас заяасан бэлэг гэдгийг тамирчид санаж явах хэрэгтэй. Тэмцээний үеийн дарамт, гэмтэл, ялагдал зэрэг стресст бид амархан автдаг. Энэ үед та хамгийн чухал зүйлээ алдаж ч магадгүй. Харин Бурханд анхаарлаа хандуулбал Тэр танд шинэ хараа өгнө. Зорилгоо Бурханд хүлээлгэж өгнө гэдэг хичээж зүтгэхээ болино гэсэн үг биш, харин үр дүндээ Түүнд итгэнэ гэсэн үг. Зөвхөн энэ л таныг урагшлуулж чадна, учир нь энэ Түүний гарт байгааг та мэднэ.

Эзэний үгийг санаж явах Синдигийн хувьд чухал байсан. Доорх эшлэлүүдийн эхнийх нь "бууж өгөх" тухай гайхалтай ойлголт өгдөг бол хоёр дахь нь хүч чадлын талаарх гайхалтай амлалт юм.

  • Бурхан бидэнд итгэл найдвар, ирээдүйг өгөх төлөвлөгөөтэй байдаг. (Иеремиа 29:11)
  • ЭЗЭНийг хүлээх нь дахин хүч чадал өгдөг (Исаиа 40:31)

Исаиа номонд Бурхны хүч чадлыг нисэж буй бүргэд мэт дүрсэлсэн байдаг. Энэ бол тамирчин бүрийн хүсэн хүлээдэг сэтгэхүйн зургуудын нэг юм.

Хийх зүйлс:

  • Зорилгоо Бурханд даатга: Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго, хүсэл тэмүүллээ Бурханд өргө. Алхам бүртээ Түүний чиглүүлэхийг хүс.
  • Өөрт заяасан чадвар бусад зүйлсээ эргэцүүлэн бод: Бурхан таныг тамирчны хувьд хэрхэн бэлтгэсэн бэ? Өөрийн өвөрмөц ур чадвар, танд байгаа спортын боломжуудын төлөө Түүнд талархах цаг гаргаарай.
  • Бурханлаг сэтгэлгээтэй бай: Уралдаан тэмцээний өмнө түр завсарлаж, сэтгэлгээгээ өөрчил. Та зөвхөн өөрийнхөө төлөө бус Бурханы алдрын төлөө өрсөлдөж байгаагаа санаарай.

Залбирал:


“Есүс ээ, надад чадвар, өрсөлдөх боломж олгосонд баярлалаа. Үр дүнгээс илүү Танд итгэхэд минь туслаач. Надад тэсвэр хатуужил, итгэлийг өгч, тэмцээн бүр таны алдрын төлөө гэдгийг сануулаарай. Миний үйлдэл, хийж буй бүх зүйл таны хайр, нигүүлслийг харуулах болтугай. "

Дүгнэлт

Библи дээрх Иосефын түүх тамирчны амьдралыг ч мөн харуулдаг

Иаковын хөвгүүдийн нэг Иосеф залуу байхдаа агуу байдал, манлайллын тухай мөрөөддөг байв. Гэвч амьдралд яг л тамирчны бэртэл гэмтэл, бүтэлгүйтэл шиг саад бэрхшээл учирсан. Тэр шударга бус байдал муу муухайг ч мэдэрсэн. Хэдий тийм байсан ч Иосеф Бурханд итгэж, үнэнч шударга байдлаа хадгалж, тэвчсэн юм.

Цаг хугацаа өнгөрөхөд Иосефын итгэл, тэсвэр тэвчээр нь шагналаа хүртсэн. Тэрээр эрх мэдэлд хүрч, эцэст нь гэр бүлээ болон бусад олон хүнийг өлсгөлөнгөөс аварсан. Зам харагдахгүй байсан ч Бурхан ажиллаж байгааг Иосеф ойлгосон. Энэ бүхний дундуур тэрээр Бурханыг алдаршуулсан.

Тэмцээний өмнө, тэмцээний үеэр болон дараа нь та ч мөн дээрх шиг хандлагатай байгаасай гэж бид залбирч байна. Бурханы үгээр удирдуулж, Түүн дээр анхаарлаа төвлөрүүл!

Дараагийн алхамууд

Athletes in Action-д спорттой холбоотой олон төлөвлөгөө бий. Та эдгээрийг бэлтгэлэээ ашиглаж болно. Мөн Bible app дээрх AIA холболтын хуудаснаас олох боломжтой. Шинэ мэдээлэл бүрийг хүлээн авахын тулд "Дагах" товчийг дарна уу.

Арга хэмжээ авах

Та манай олон нийтэд хандсан хуудаснаас илүү хувьчилсан мэдээлэл авахыг хүсвэл бидэ нд тамирчны хувиар болон сүнслэг байдлын талаар танд туслах өөр олон санаа болон Bible app-н төлөвлөгөө бий. Энэхүү арр-руу нэвтрээд "Сайн байна уу" гээрэй..

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Их Британийн тамирчин Синди Сэмбэр тэмцээн дээрх эргэлзээ болон түгшүүрээ хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Синди тамирчдад айдсаа хэрхэн Бурханы амлалтад итгэх итгэл болгон төвлөрөхөд тусалдаг. Энэхүү төлөвлөгөө айдас түгшүүрээ итгэлээр солих энгийн, практик аргуудыг зааж өгдөг. Энэ нь спорт болон амьдралын аль алинд нь тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Мөн тэмцээний өмнө, тэмцээн дундуур болон дараа нь ашиглах боломжтой тэмцээний нэг хэсэг юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Athletes In Action -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://yv.cru.academy/landing/aia