Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялахЗагвар
Итгэж төвлөрөх
Тэмцээний өмнө
Тэмцээний өмнө сэтгэл түгшиж байсан үеэ бодоорой. Бодолд тань санаа зовох зүйлс ар араасаа цуварсаар буйг мэдэрч байна уу? Тэдгээр нь бүр таны цээж, ходоодонд хүртэл мэдрэгдэнэ. Эрч хүчийг тань сорох элдэв бодлууд.
Түгшүүр сэмээрхэн тан уруу орж ирж болох ч үүнийг сулруулж болно. Том уралдаан, тэмцээн, тоглолтын өмнөх өдрүүдэд та эдгээр мэдрэмжийг хэрхэн даван туулдаг вэ?
Саадтай гүйлтийн тамирчин Синди Сэмбэр эдгээр айдсыг ч мэддэг. Тэрээр коллежид байхад амжилттай уралдаж 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд аваргалсан. Мөн 60 метр, 200 метрийн зайд Мичиганы заалны дээд амжилтыг тогтоож, сургуулиа төгсөөд мэргэжлийн тамирчны карьераа эхлүүлсэн. Харин дараа нь…
Би үүнийг өчигдөр юм шиг санаж байна. Амьдралын маань шинэ улирал эхэлснээс хэдхэн сарын дараа тамирчдад тохиолдож болох хамгийн хүнд бэртлийг авсан; Ахил маань тасарсан.
Эмч нар түүнийг эргэж ирэхгүй гэж хэлсэн ч Синди номлолд явж байсан. Тэр тэдний бурууг нотлох болно.
Би өдөр бүр олон цагаар Их Эзэнээс намайг эдгээж, илүү хүчтэй эргэж ирүүлээч хэмээн гуйдаг байлаа.
Жил хагасын шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн эцэст тэрээр тэмцээндээ эргэн орсон. Тэмцээн дөхөх тусам тэрээр "маш их айдас, түгшүүрт автаж байснаа" дурсав.
Тэмцээний өмнө ийм айдас, түгшүүр та мэдэрч байсан уу? Хүн бүртээ ижил тэмцээний өмнөх бэлтгэлээ базаасны дараа мэдрэх түгшүүр, санаа зовнилууд биднийг хийсэн бэлтгэлдээ эргэлзэхэд хүргэдэг.
Таны толгойд дараах асуултууд эргэлдэж эхэлнэ.
- Хэрэв би бэлэн биш бол яах вэ?
- Би унаж бэртвэл яах вэ?
- Би үнэхээр формтой байна уу?
- Надад тусалж дэмжсэн хүмүүсийнхээ урмыг нь хугалвал яанаа?
Хэрэв эдгээр бодолд автаж байсан бол ганцаараа биш шүү! Олонх тамирчид тэмцээний өмнө иймэрхүү бодолд дарагддаг. Синди эдгээр сөрөг бодлуудаа Эзэний үгээс авсан урам зоригоор сольсон юм.
Синдид сөрөг бодлуудтайгаа тэмцэхэд тусалсан Библийн үнэнийг энд оруулав.
Хэн нэгэн чиний урмыг хугалах гэвэл өөрийгөө "хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө хийж буй". (Колоссай 3:23) гэсэн хандлагаар зоригжуулаарай.
"Бэлтгэл дутмаг" гэсэн эргэлзээгээ "Бурхан намайг үүнд зориулж бүтээсэн" хэмээн соль. (Естер 4:14)
"Бүтэлгүйтчих вий гэсэн айдас"-аа "Бурханаас өгсөн хүч, хайр, саруул ухаан"-аар соль. (2 Тимот 1:7)
"Бүтэлгүйтэх айдас"-аа мөн "Би айдсаас чөлөөлөгдсөн" хэмээн соль (Дуулал 34.4)
"Бэлтгэл хангагдсан эсэх" эсвэл "өөртөө итгэлгүй байх" гэсэн эргэлзээг Бурханы хүч чадлын амлалтад итгэх итгэлээр соль." (Филиппой 4:13).
Юунд төвлөрөхөөс бидний өөртөө итгэх итгэлийг төрдөг. Өөртөө болон бусдад итгэх итгэлээ Бурханд, Түүний хийх зүйлд төвлөрүүлхээс эхэлдэг. Ингэх үед бид тайвширч тэмцэлдэхэд бэлэн болдог. Үүгээрээ бид Бурханыг алдаршуулдаг.
Хэрэгжүүлэх зүйлс:
- Гутлан дээрээ юмуу хаа нэг газраа библийн үгийг бичээд тэмцээнийхээ өмнө уншаарай.
- Гүнзгий амьсгалахдаа нэг эшлэлийг тунгаан бодоод шүглийн дууг хүлээ.
- Тэмцээнд оролцож байгаагийнхаа төлөө таларх!
Залбирал:
“Есүс ээ, өөрийгөө бэлдэж, тэмцээнд оролцох боломжтой байгаагийн төлөө баярлалаа. Би бүх бодол, санаа зовнилоо танд өгч байна. Таны үнэн үг миний тухай хэлж буй зүйлсийг надад сануулаарай. Би өөрийн хамгийн сайныг гаргаж, өрсөлдөгчөө ч хүндлэх сэтгэлийг надад өгөөч. Би хэн нэгэн, багш, шагналын төлөө бус Таны алдарын төлөө тэмцэлдэж буйг минь сануулаач. Хэлж, бодож, хийж буй зүйлээрээ Таныг алдаршуулахад туслаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Их Британийн тамирчин Синди Сэмбэр тэмцээн дээрх эргэлзээ болон түгшүүрээ хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Синди тамирчдад айдсаа хэрхэн Бурханы амлалтад итгэх итгэл болгон төвлөрөхөд тусалдаг. Энэхүү төлөвлөгөө айдас түгшүүрээ итгэлээр солих энгийн, практик аргуудыг зааж өгдөг. Энэ нь спорт болон амьдралын аль алинд нь тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Мөн тэмцээний өмнө, тэмцээн дундуур болон дараа нь ашиглах боломжтой тэмцээний нэг хэсэг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Athletes In Action -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://yv.cru.academy/landing/aia