Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялахЗагвар

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

4-с 3 дахь өдөр

Талархалд суралцах нь

Тэмцээний дараа

Та хэрхэн тэмцэлдсэн бэ? Та зорилгодоо хүрсэн ч хүрээгүй ч аливаа амжилтын дараа сайн байсан зүйлээ мөн өөрчилж сайжруулах зүйлийнхээ талаар бодож байгаа байх. Харин үр дүнгээс үл хамаарч Бурханд талархаж, алдрыг өгөх нь чухал юм.

Синди бэртлийн дараах анхны тэмцээндээ төдийлөн сайн байгаагүй ч тэрээр тайвшралыг мэдэрсэн. Өөрийн хүрэхийг хүсч буй амжилт, хэрхэн түүндээ хүрэх талаар төсөөлж эхлэв.

Гэхдээ бүх зүйл санаснаар болоогүй. "Форм-доо ороход надад багагүй хугацаа хэрэгтэй байсан. Хэсэг хугацааны дараа эргээд л өөртөө эргэлзэж, эцэст нь эмч нарын зөв байсан эсэхэд гайхаж эхлэв. Тэр мөчид би цөхрөлгүй, тууштай байх тухай эшлэлүүдээ санах хэрэгтэй болсон. Бурхан бидэнд хурдан, хялбар амьдрал өгөөгүй; Тэр бүх үйл явцын туршид бидэнтэй хамт байхаа амлаж байна."

Бурхан бидний амжилт эсвэл шинэ дээд амжилт тогтоосноор биднийг дүгнэдэггүйг санаарай. Түүний хувьд бид бурханлаг, даруугаар амьдарч байгаа эсэх нь чухал юм. Тэр биднийг тэмцээн бүрээсээ суралцаж, хөгжин дэвжээсэй гэж хүсдэг. Бид энэ үнэнийг санах бүрд тэмцээн болгон нэг л зорилготой болно. Түүний төлөө л бид уралдаж, тэмцэх болно.

Тэмцээн бүрийн төгсгөлд өөртөө сануулах эшлэлүүд.

  • Тэмц, дуусга, итгэлээ сахь. (2 Тимот 4:7).
  • Есүс дээр хараагаа тавиад, тэвчээртэй гүй. (Еврей 12:1-2)
  • Бурханлаг байдал бол биеийн дасгалаас илүү үнэтэй юм. (1 Тимот 4:8)

Та уралдаан, тэмцээнийхээ талаар бодох бүрдээ юу хамгийн чухлыг санаарай. Бурхан ганц амжилтаас илүү таныг хэн болж буйд, энэ үйл явц танд юу зааж байгаад илүү анхаардаг. Та ялсан ч, ялагдсан ч, зорилгодоо хүрсэн ч эс хүрсэн ч Түүн дээр анхаарлаа хандуулаарай. Чамайг хэзээ ч орхихгүй Нэгэн дээр анхаарлаа төвлөрүүлхийн зэрэгцээ уралдаандаа тууштай гүйгээрэй.

Хийх зүйлс

  • Хийж буй зүйлийнхээ талаар Бурхантай хамт тунгаан бод. Та хичээл зүтгэл, хандлагаараа Бурханыг алдаршуулсан уу? Хариултаа тэмдэглэж бичээрэй
  • Ялж, ялагдсан, сайн, муу аль нь ч байсан талархалд өөрийгөө дасгалжуул. Та юунд талархаж болох вэ?
  • Залбиралд цаг гарга. Өөрт төрж буй мэдрэмжээ илэн далангүй хэл, тэгээд Бурханд талархаж, урагшлах хүч чадал, удирдамжийг хүс.

Залбирал:

“Бурхан минь, Таны төлөө амьдрахад туслаач. Уралдаандаа тууштай гүйхэд минь туслаач. Тэмцээн бүр өөр зорилготойг надад сануулач”

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Их Британийн тамирчин Синди Сэмбэр тэмцээн дээрх эргэлзээ болон түгшүүрээ хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Синди тамирчдад айдсаа хэрхэн Бурханы амлалтад итгэх итгэл болгон төвлөрөхөд тусалдаг. Энэхүү төлөвлөгөө айдас түгшүүрээ итгэлээр солих энгийн, практик аргуудыг зааж өгдөг. Энэ нь спорт болон амьдралын аль алинд нь тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Мөн тэмцээний өмнө, тэмцээн дундуур болон дараа нь ашиглах боломжтой тэмцээний нэг хэсэг юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Athletes In Action -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://yv.cru.academy/landing/aia