Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялахЗагвар
Айдсаа ардаа үлдээх
Тэмцээний үеэр
Тэмцээний өдөр янз бүрийн сэтгэл хөдлөлд автдаг. Тэр өдөр бол та өөрийгөө хэр бэлдэж, хэрхэн зориулсныг харуулах өдөр юм. Хэдий тийм ч айж, эргэлзэж, сандрах бол байх л зүйл. Харин эдгээрт автах юм бол таны хөл гар "татаж", юу ч хийж чадахаа болино. Бие чинь чангарах тусам сэтгэлийн түгшүүр, айдастай тэмцэхэд маш их энерги зарцуулдаг.
Синди Сэмбэр бэртлээсээ ирсний дараах анхны уралдааны өглөө маш их санаа зовж, түгшиж байлаа. Түүний толгойд:
- Эмч нарын зөвийг нотлох гэсэн шиг буруу цагтаа гүйж байгаа юм биш байгаа..
- Гэмтлээ бүрэн эдгээгүй байхад нь гүйгээд дахиад гэмтээчих вий дээ..
- Надад тусалж, санаа тавьдаг хүмүүсийнхээ урмыг хугалчвал яанаа..
Синди “Би Бурханд итгэлээ тавьсан бөгөөд Түүний үг намайг хэн гэдгийг хэлдэг. Миний амжилт намайг хэн гэдгийг тодорхойлохгүй. Надад тамирчин болох чадварыг өгсөн Тэр Нэгэн миний хэн гэдгийг тодорхойлдог."
Синди тохиосон шиг эдгээр мэдрэмжүүд таныг эзэмдэх гэвэл Бурхан хэн болох, Тэр чамаар дамжуулан юу хийж чадахыг өөртөө сануулаарай. Бурхан бидний хүч чадлаас ч илүүг хийж чадна. Зөвхөн энэ л танд итгэл найдвар өгч чадна.
Сэтгэл санаагаа тайвшруулахын тулд та Библийн эшлэлүүдийг бичиж болно. Тэднийг бичиж, чангаар хэлэх үед бид тайвширдаг. Уралдааны өдрүүдэд Синдигийн тунгаадаг зарим эшлэлийг энд оруулав.
- Бүхий л зүрхээрээ Эзэнд итгэ, өөрийнхөө ойлголтонд бүү түшиглэ. (Сургаалт үгс 3:5-6)
- Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочирд, бүү шантар. (Иошуа 1:9)
- Та нар ялахын тулд гүйцгээ (1 Коринт 9:24).
Та оюун ухаанаа Бичээсээр дүүргэснээр айж, эргэлзэх орон зайг үгүй болно. Тэд тан уруу гэтсээр байв ч үргэлжлүүлэн залбираарай. 2 Коринт 10:5-д итгэлийн үр болон биднийг гэсэн Бурханы хязгааргүй хайрын үрийг тарьж буй “бодол санаагаа олзол” гэж хэлдэг.
Тэмцээний өдөр. Эргэлзээгээ орхиж, Түүний алдрын төлөө тоглоорой!
Хийх зүйлс:
- Оюун санаагаа тайвшруулж, хэтийн төлөвөө тогтооход туслах эшлэл олоорой. Тэднийг бич. Тэднийг харж болох газар тавь.
- Эшлэлүүдээ дахин дахин дотроо болон чанга унш.
- Тэмцээний өмнө Бурханаас хүч чадал гуйн залбираад, үр дүнг нь Түүнд үлдээгээрэй. Түүний хайр болзолгүй! Үүнийг зуршил болго.
Залбирал:
“Есүс ээ, хүчтэй, зоригтой байхад минь туслаач. Үргэлж надтай хамт байдгийг тань би мэднэ. Эргэлзээг бүрээ ардаа орхиж, Таны алдрын төлөө өрсөлдөхөд туслаач. Надад хүч чадлаа өгөөч. Амен."
Энэ төлөвлөгөөний тухай
Их Британийн тамирчин Синди Сэмбэр тэмцээн дээрх эргэлзээ болон түгшүүрээ хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Синди тамирчдад айдсаа хэрхэн Бурханы амлалтад итгэх итгэл болгон төвлөрөхөд тусалдаг. Энэхүү төлөвлөгөө айдас түгшүүрээ итгэлээр солих энгийн, практик аргуудыг зааж өгдөг. Энэ нь спорт болон амьдралын аль алинд нь тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Мөн тэмцээний өмнө, тэмцээн дундуур болон дараа нь ашиглах боломжтой тэмцээний нэг хэсэг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Athletes In Action -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://yv.cru.academy/landing/aia