Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах ньЗагвар

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

4-с 4 дахь өдөр

Өгөөмөр байдал

Бурхан бүхнийг эзэмшдэг, хянан удирддаг гэдгийг бид ойлгосон. Бидний үүрэг бол хариуцуулсан зүйлсэд нь итгэмжтэй байх. Тэгвэл дараагийн алхам юу вэ?

Бурханы хариуцуулсан зүйлсийг арчлан тордож байхдаа бид түүний өгсөн бэлэг авьяаст өгөөмөр байх нь сайн. Өгөөмөр байдал үргэлж мөнгөний тухай байдаггүй. Та өөрийн цаг зав, элэгсэг зан, бэлэг авьяасаараа өгөөмөр байх боломжтой. Өгөөмөр байхын тулд та их зүйлтэй байх шаардлагагүй.

“Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.” Үйлс 20:35.

Та хайртай хүндээ бэлэг сонгоод, баглаж боогоод, өгөх цагаа тэсэн ядан хүлээж байсан уу? Бэлгээ аваад задалж үзэхдээ яаж хүлээн авч байгааг харах нь сэтгэл догдлуулдаг. Таны бэлдсэн бэлэг ямар үнэ цэнтэйг тэр хүн мэдээсэй гэж хүсдэг биз дээ? Энэ эшлэлд хэлсэн дүрслэл яг үүнтэй адил юм. Бид бусдад өгснөөрөө ерөөгддөг.

Талбайн ургац арвин байвал дараах сонголт бидэнд бий. Илүүдлээ хаях (үүнийг бид санал болгохгүй). Эсвэл илүү гарснаа найз нөхөд, хөршүүд, эсвэл ямар нэг байгууллагад хандивлаж, тэднийг ерөөх.

Ургамал ногоогоо тарихдаа төлөвлөсөн шиг өгөөмөр байхыг ч бас төлөвлөөрэй. Бодсоноосоо илүү ихийг хурааж авсан бол тэр хэмжээгээрээ өгөөмөр байгаарай.

Таны арчлан тордож ургуулсан хүнсний ногоо, жимсээ бусдад өгөхөд амаргүй байвал БҮХ зүйл Бурханых гэдгийг санаарай. Энэ нь танд өгөөмөр байхад туслах болно.

Өгөөмөр байдлын талаар Библид ийн хэлжээ:

Марк 12:41-44

  • Бидэнд өгөх зүйл тийм их байхгүй.
  • Тэр биднээс “шидэт” хэмжээг шаардаагүй.
  • Бидний зүрхэнд Бурханы өгсөн тэр хэмжээгээр өгөх.

2Коринт 8

  • Амьдрал хүнд байсан ч бид өгөөмөр байж чадна.
  • Бид баяртайгаар өгч сурах нь сайн.
  • Гуйлгалгүйгээр өгч сурвал бүр ч сайн.

2Коринт 9

  • Өгөхөд бэлэн байхыг төлөвлө.
  • Багыг өгвөл багыг хүлээн авна, ихийг өгвөл ихийг хүлээн авна.
  • Зүрхнээсээ албадлагагүйгээр өг.
  • Бидний өгөөмөр байдал тэднийг Бурхан руу хөтөлнө.
  • Оролдлого төгс болгодог гэдэг үгийг та сонсож байсан уу? Бид төгс болох боломжгүй ч илүү ихийг өгөх тусам Бурханы өгсөн бэлэг авьяасаараа бүр олон хүнд хүрч, энэ баяр хөөрөөр илүү их өсөх болно.

“Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.” хэмээн Лук 16:10-д бичжээ.

Бага зүйлд хэр итгэмжтэй байна тэр хэмжээгээр бидэнд итгэх болно гэж Библид хэлсэн. Талбайдаа итгэмжтэй, сайн оролдлоготой байх нь бүр том зүйлийн ч эхлэл болох боломжтой.

Хүүхдүүдтэйгээ ярилцаарай:

  • Өгөөмөр байх хэцүү санагддаг уу? Ямар үед? Яагаад?
  • Танд өгөөмөр хандсан хүний тухай бодоорой. Тэр үед танд ямар санагдаж байсан бэ?
  • Гэр бүлээрээ өгөөмөр байхын тулд юунаас эхэлбэл зүгээр вэ?

Залбирал:

Эзэн минь, бүх зүйл Таных гэдгийг олж харахад надад туслаарай. Таны надад өгсөн ивээл ерөөлөөр бусдыг ивээх хүслээр намайг дүүргэж өгөөрэй. Хүмүүст юу хэрэгтэй байгааг харах нүдийг өгөөч, Таны хайраар тэдэнд өгөөмөр хандахад минь туслаач. Танд алдрыг өргөж, бусдад өгөхийн баяр хөөрийг мэдрэхэд Та удирдаарай.

Crown Санхүүгийн Үйлчлэлээс гаргасан Growing Faithfully: Creating a Family Stewardship Garden in Your Backyard төлөвлөгөөг орчуулан хүргэлээ.

Уг төлөвлөгөөг орчуулсан А.Баярмаа болон А.Болор нартаа баярлалаа.

Та манлайлал, удирдлага, хувь хүний хөгжил болон итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх контентуудыгhttps://www.unleashatwork.org/сайтаар орж үзээрэй.

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ хамтдаа суралцахад энэхүү Библи судлалын хуваарь танд тусална гэдэгт итгэлтэй байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/