Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах ньЗагвар

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

4-с 3 дахь өдөр

Бидний үүрэг

Хэн нэгэн таныг “нярав” хэмээн дуудаж байсан уу? Үгүй байх л даа, гэхдээ л та бол нярав. Нярав нь хэн нэгний эзэмшилд байгаа зүйлийг хариуцдаг.

Бурхан бидэнд нярав байх эрх мэдлийг өгсөн. Дуулал 8:6 “Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг. Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь” гэжээ.

Бидний хариуцлагыг 1Коринт 4:2 дээр “Мөн итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг” гэж хураангуйлан хэлсэн. Итгэмжтэй байхаасаа өмнө юу хийх ёстойгоо бид мэдэх хэрэгтэй.

Шинэ хөлөгт тоглоом тоглохын өмнө зааврыг нь унших хэрэгтэй. Шинэ тоглоом авбал гарын авлагатай нь танилцаж зааврын дагуу угсардаг. Үүний адилаар Бурханы эд хөрөнгийг харж хамгаалах талаарх заавартай гарын авлага болох Библи бидэнд бий.
Хариуцлага, үүрэгтэйгээ танилцаж байхдаа Бурхан биднийг маш их хайрлан халамжилдаг гэдгийг үргэлж санаж байх нь зүйтэй. Тэр бол өршөөл нигүүлслийн Бурхан. Тэр бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг учраас дагаж мөрдөх зарчмыг өгсөн.

Бурхан бидэнд хэр ихийг даатгаснаас үл хамааран бид итгэмжтэй байх ёстой.

Талантын сургаалт зүйрлэлд үүнийг дүрслэхдээ хүн бүрд өөр өөр мөнгөн дүнг хариуцуулж өгсөн тухай гардаг. Матай 25:14-15-д “Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тус бүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ”. Бид тэдгээр хүмүүстэй адил. Дэлхий дээр амьдрах хугацаандаа итгэмжтэй амьдрахын төлөө хүн бүрд Бурхан бэлэг авьяасыг өгсөн.

Юу сурснаа эргэн харцгаая:

Бурхан бүхнийг эзэмшдэг, бүгдийг хянан удирддаг, бүгдийг хангадаг. Бидний үүрэг бол зөвхөн итгэмжтэй байх юм.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ хамтдаа суралцахад энэхүү Библи судлалын хуваарь танд тусална гэдэгт итгэлтэй байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/