Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах ньЗагвар

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

4-с 1 дахь өдөр

“Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.” Сургаалт үгс 22:6

Эцэг эх: Энэхүү Библи судлал нь хашаа байшингаа тордонгоо Бурханы нярвын зарчмыг хүүхдүүддээ хөгжилтэй, бодит арга замаар таниулах боломжийг олгоно гэдэгт бид найдаж байна. Тэд өсөж томрох явцдаа Бурханы ерөөлийн нярав байхад суралцан, үүнийгээ амьдралынхаа туршид хэрэгжүүлдэг байхад нь ач тустай санаануудыг тусгахыг бид зорилоо.

Хашаа хороогоо арчлан тордсоноор хүүхдүүд тань Бурханы бүтээлийг арчлан тордох хариуцлагад суралцана. Хүссэн бүхнээ тэр дор нь авахыг хүсэх болсон энэ цаг үед ургамал ногоог арчлах нь тэвчээрт сурахад туслах ба заримдаа тэвчээрт сурахаас өөр аргагүй болгодог.

Хамтдаа: Ажил бол сайн. Хүн ажил хөдөлмөр эрхэлдэг байх нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсаар ирсэн. Хүнийг гэм нүгэлд унахаас өмнө Бурхан Адамд Еден цэцэрлэгийг арчлах үүргийг өгсөн. Бид ажиллахаар бүтээгдсэн ба энэ нь ерөөлтэй гэдгийг ойлгож ухаарахад нь хүүхдүүддээ туслаарай. Бурхан биднийг дүр төрхийнхөө дагуу бүтээсэн төдийгүй биднийг ч өөрсдөө бүтээлч байхаар бүтээсэн. Гэр, хашаагаа цэцэрлэгжүүлэх нь таны хүүхдэд Бурханы өгсөн авьяас чадварыг нээн илрүүлэхэд бодитоор тусалж, гоц сайн байх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, тэвчээрт суралцуулах болно. Гоц сайн байх, шаргуу зүтгэл нь даруу чанартай хосолж таны хүүхэд том болоод ажлын талбар дээр гарсан хойноо гэрэл давс байхад нь бэлтгэнэ.

Ханцуй шамлан ажилдаа орохоосоо өмнө цэцэрлэгжүүлэлтийн үндсэн арчилгаа болон байгаа зүйлдээ итгэмжит нярав байхын ялгааг ойлгох нь чухал. Ямар ч ургамал цэцгийг ургуулахад үндсэн арчилгаа шаардлагатай. Харин итгэмжит нярав байх нь бүх зүйл Бурханых ба Түүний бидэнд өгсөн зүйлсийг арчилна гэсэн зарчмаас эхэлдэг.

Бурхан аль хэдийн ихэнх ажлыг хийчихсэн нь бидний хувьд сайн мэдээ юм. Хоол хүнсээ ургуулахад хэрэгтэй бүхнийг Бурхан бүтээсэн. Тэр нарыг, дэлхийг бүтээсэн. Услаг гэж бороог, тоос хүртээг гэж зөгий, эрвээхийг бүтээсэн. Жимс, ногоо болон ургах үрийг Бурхан гайхалтайгаар бий болгосон.

Цэцэрлэг үргэлж Бурханы анхдагч загварын хэсэг байсан. Тэр үүнийгээ сайхан болжээ гэж хэлсэн. Тэгвэл бид үүнийг хаана эхлүүлэх вэ? Бурхан бүтээлээ арчлан хамгаалах үүргийг бидэнд хариуцуулсан, үүндээ ч биднийг сайн байгаасай гэж хүсдэг.

Маргааш бид Бурханы талаар илүү ихийг судлах болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ хамтдаа суралцахад энэхүү Библи судлалын хуваарь танд тусална гэдэгт итгэлтэй байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/