Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах ньЗагвар

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

4-с 2 дахь өдөр

Бурхан бүгдийг эзэмшдэг

Бурхан дэлхийг бүтээгээд зогсохгүй, бүгдийг эзэмшин захирдаг.Танай тагтан дээрх хайрцаг саванд байдаг ургамал, хөрсөнд тарьж буй ургамлын аль аль нь Түүнийх.

Бурхан хянан удирддаг

Бүтээгч, Эзэмшигч нь байхаас гадна Бурхан бүх үйл явцыг хянан удирддаг.Хайр дүүрэн тэнгэрлэг Бурхан Эцэг тань таны нүүр тулах бүх нөхцөлийг хянан захирдаг гэдгийг мэдэж амар тайван дотор байгаарай. Бурхан тэр бүгдийг сайн зорилгын төлөө ашиглана.

Бурхан бол Хангагч

Бурханыг урьдчилан таамаглах боломжтой бас таамаглах боломжгүй. Бурхан бидний хэрэгцээг итгэмжтэйгээр хангах тал дээр бид урьдчилан таамаглаж болно, гэвч хэрхэн хангахыг нь урьдчилан мэдэх боломжгүй. Ямар арга замыг ашиглахыг бид мэдэхгүй ч Тэр үргэлж итгэмжит. Бидэнд байгаа бүгдийг Тэр өгсөн, мөн хэрэгцээг маань хангана гэж амласан.

Хүүхдүүдтэйгээ хамтдаа:

Гадаа хамт гараад Бурханы бүтээсэн бүтээлээс арвыг зааж, тэдгээрийг бичих юм уу зураарай. Бурханы бүтээсэн ерөөлүүдийн төлөө Бурханд алдрыг өргөөрэй.Танай гэр бүлд хэрэгтэй байсан зүйлийг хэрхэн хангаж өгсөн талаар тодорхой хуваалцаарай.Бурхан хянан удирддаг. Бид аливааг хянах гэж оролдох үедээ Бурханы ажлыг хийх гэж оролдож, энэ нь сүйрэлд хүргэдэг. Та өөрийнхөө хүчээр хянаж чадах зүйлсээ нэрлээрэй?

Залбирал:

Эзэн минь, Таны гайхалтай бүтээлд талархъя. Бидний бүх хэрэгцээг хангаж өгдөг Тандаа талархъя. Үе үе би өөрөө хянаж захирах гэж оролддог. Тэр үед бууж өгөөд Танд болон Таны хангамжид итгэн найдахад туслаарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Итгэмжтэйгээр өсөхүй:  Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ хамтдаа суралцахад энэхүү Библи судлалын хуваарь танд тусална гэдэгт итгэлтэй байна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/