Орчин үед хэрхэн болзох ньЗагвар
Болзох зарчмууд (2-р хэсэг)
Өчигдрийн уншлагаа бид болзох хараат бус байдлын зарчим болох-Христэд итгэгчидтэй л зөвхөн болзох зарчмаар төгсгөсөн. Та тэр зарчмыг баримтлах үед Бурханыг дагах тал дээр та хоёр хоюулаа адил "дүрэм журмаар" аливааг үйлдэх болно. Энэ нь дараагийн зарчим болох: бэлгийн цэвэр ариун байдал руу хөтөлдөг.
Бэлгийн цэвэр ариун байдал нь орчин үед алдагдсан зарчим юм. Гэвч секс нь зүгээр л бие махбодид хүрэхээс хамаагүй давсан зүйл учраас маш чухал аж. Сексийн харилцаанд орох үед хамаагүй гүн, сэтгэл санааны холбоост холбогддог. Эхнэр юмуу нөхөр чинь хамгийн дотны найз чинь байх ёстой хэдий ч сексийн харилцааг та харилцаандаа хэт эрт эхлүүлэх юм бол энэ хүн сайн найз мөнэсэхийг шинжих чадварыг тань алдагдуулдаг. Энэ нь орох ёсгүй харилцаанд таныг улам удаан байлгахад мөн салалтыг улам илүү бэрхшээлтэй болгоход хүргэдэг.
Энэ нь дараагийн зарчимд хөтөлдөг: болзож буй хүндээ Бурханы хүүхэд болох талаас нь ханд. Хэн болох тань юу хийж байгаагаас харагддаг. Тиймээс та болзож байхдаа нөгөө хүнийгээ-тэр хүн чинь ч бас таныг-Бурханаар үрчлэгдсэн хүүхэд гэдгээр харах хэрэгтэй. Тэнгэр газрын Хааны хүүхэдтэй та хэрхэн харьцах хэрэгтэй вэ? Хүндэтгэл, эелдэг байдал, хүндлэл, халамжтайгаар хандах хэрэгтэй. Ямар ч харилцаанд оршихуйнхаа гол нөлөөллийг нөгөө хүнээ хамаагүй дээр нэгэн байлгахыг та эрмэлзэх хэрэгтэй. Тэр хүний амьдрал дахь таны оршихуйн үр дүнд итгэж найдах мөн Бурханыг улам илүүгээр хайрлахад нь тэднийг урамшуулах хэрэгтэй.
Бай тань зүгээр л гайхшруулах биш харин тэр хүнээ ивээх байх хэрэгтэй. Тиймээс оройн хоол ид, тэр хүнээ таньж мэд, хийх дуртай зүйлээ хий. Тэр хүнийг өөртөө татахыг та хичээж байгаа юм биш, харин та хоёр бие биедээ тохирох эсэхийг л үнэлж цэгнэж байгаа юм. Анхааралтайгаар сонс, зөв асуултуудыг асуу, шударгаар бодол санаагаа хуваалц. Сайхан үгсийг хэл. Урамшуул. Бодол санаагаа шударгаар, эелдэгээр илэрхийлдэг бай. Гайхшруулахыг хичээж өөрийгөө бүү стресст оруул. Болзох нь үнэлж дүгнэх, ивээхэд зориулагдсан зүйл. Тэгээд л боллоо.
Энэ нь биднийг дараагийн зарчимд хөтөлж байна: болзох харилцан яриандаа итгэдэг хүмүүсээ оролцуул.Хайр дурлалын мэдрэмж нь согтууруулахуйц мөн гажуудуулахуйц учраас үйл явцад зөв дуу хоолойг оруулах нь буруу хүнтэй хэт их цагийг өнгөрүүлэхээс сэргийлэх боломжтой. Бурханд хайртай, ягюу бодож байгаагаа хэлэхээс үл айдаг найзуудыг сонго. Үйл явцад эрт бөгөөд олонтаа ярихыг тэднээс хүс. Өөрийгөө бурханлаг зөвлөгчдөөр хүрээлүүл.
Болзох хамгийн сүүлчийн зарчим бол тэвчээртэй байх юм. Харилцаанд өөрийнхөө хурдаар өсөх боломжийг олго. Бөгж зүүлгэхээр бүү яаравчил, гэсэн хэдий ч нөгөө хүнийхээ зан чанарыг ажигла, хүлээ. Эхэн шатанд зарим хүмүүс тохирохгүй нэгэн болох нь тодорхой харагдах болно. Зарим хүмүүс эхэндээ сайн хүн мэт харагдах нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зарим зан чанарт нь та эргэлзэж эхлэх болно. Хүссэнээр нь аливаа зүйл болохгүй байх үед хэрхэн хандахыг нь харахуйцаар хүлээ. Ямар ч улиралд тэднийг ажиглах орон зайг өөртөө гарга.
Яг тохирсон хүнээ та олох боловуу? Би сайн мэдэхгүй. Гэхдээ амьдралын аяны туршид Бурхан танд мэргэн оюун ухааныг болоод Өөрөөс нь хамааралтай байхыг өгсөн гэдгийг би мэднэ. Болзох үед найдвар тань хан хүү, гүнж дээр биш харин Хаан дээр төвлөрсөн байгаасай гэж би залбирч байна. Та Түүнтэй хамт алхан, Тэр таны хэрэгцээнд анхаарал халамж тавьдагт итгэн, хэрэв энэ нь Түүний хүсэл мөн бол Түүний товлосон цагт зөв хүн рүү хөтлөх болтугай хэмээн би залбиран гуйж байна.
Хариу үйлдэл үзүүлэх
Болзох үйл явцад бэлгийн цэвэр ариун байдал яагаад чухал вэ? Гэрлэлтээс өмнөх биеэ барих байдал нь гэрлэх хүртэл баттай үргэлжлэх харилцааг барьж босгоход хэрхэн туслах боломжтой вэ?
Болзож буй хүнтэйгээр хэрхэн харьцаж буй тань зан чанарын талаар юуг өгүүлж байна вэ? Нөгөө хүнтэйгээ Бурханы хүүхэд гэдгээр харьцах нь яагаад тийм чухал гэж?
Болзох үед амьдралд тань үнэнийг өгүүлэх хэн байна вэ? Тэр хүний санаа бодолд та хэр зэрэг нээлттэй байна вэ?
Харилцаанд тэвчээртэй байхад яг хэзээ танд хэцүү байдаг байсан бэ? Ямар нэгэн хүнд үед л байгаа хүний талаар ямар зүйлийг та суралцах боломжтой вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн.
More