Орчин үед хэрхэн болзох ньЗагвар
Болзох зарчмууд (1-р хэсэг)
Болзох зарчмын талаар авч үзэхдээ, хамгийн эхэнд та үүндээ Ертөнцийн Эзэнийгурих хэрэгтэй. Бодол санаа, үйлдлүүддээ Түүний Хэн болох үнэнээр нөлөөлөгдөх боломжийг олго. Ганцаараа байх айдсаас залбирал таныг чөлөөлдөг-мөн энэ нь хэм хэмжээгээ бууруулахаас хамгаалдаг. Хүчирхэг бөгөөд хайрын Бурхан зөв замаар таныг дагуулж байгаа гэсэн мэдлэг дотор та амар тайван байгаа учраас амар тайван байх мөн хором бүрийг таалан соёрхох боломжтой болдог. Та Бурхантай эрүүл харилцаатай байх үедээ бусдыг-ашиглах бус харин хүндэтгэхүйц, Түүний дүр төрхөөр бүтээгдсэн үнэ цэнэтэй бүтээл гэж харах чадвартай болдог.
Болзоход, тэрхүү хүндлэл нь хоёрдахь зарчмыг дагах үеэс эхэлдэг: нөгөө хүндээ цэвэр ариун байдлыг олгох. Ефес 4:15-д Есүсийг дагагч хүмүүсийн шинж тэмдэг нь "хайранд үнэнийг барьдаг [speak]" байх мөн гэж Паул хэлдэг. Сургаалт үгс 24:26-д Зүйтэй үгсийг хэлэх нь уруул дээр үнсэж буй хэрэг хэмээн тунхагладаг. Бусдад үнэнийг хэлэх нь хүндлэл, хайрын шинж тэмдэг аж. Тиймээс нөгөө хүндээ юу бодож, юуг мэдэрч буйгаа, юу хиймээр байгаагаа хүлцэнгүйгээр хэлэх зоригийг гаргаарай.
Болзож байх үедээ ямар утгыг илэрхийлж байгаагаа тодорхой байлгаарай. Ямар мэдрэмжтэй байгаагаа нөгөө хүндээ илэрхийлээрэй-үүний дараа юу болох бол хэмээн нөгөө хүнээ таамаглахад бүү хүргээрэй. Тодорхойгүй байдал нь тохьгүй байдаг. Мөн түүнчлэн, энэ болзоо хэрхэн төгсгөл болж болох талаар тодорхой байгаарай. Ямар ч үед тохь тухын хэр хэмжээгээ нөгөө хүнтэйгээ хуваалц, мөн хэн нэгэн нь тохь тухгүй байх үед нөгөө хүндээ шахалт үзүүлэлгүйгээр зогсоход бэлэн байгаарай. Гарах тодорхой гарц байх ёстой. Бусад хүмүүст тодорхой байдлыг өгөх үед та тэдэнд амар тайван болон өөрөө өөрөөрөө байх боломжийг олгож байдаг.
Есүст итгэгчдэд тоглох хэрэгцээ байдаггүй. Амьдрал хэт богино. Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр тоглох цаг зав танд байхгүй. Хэлсэндээ хүрдэг нэгэн бай. Үйл ажиллагааныхаа талаар тодорхой бай.
Болзох гуравдахь зарчим бол энэ нь Христэд итгэгчдийн хоорондын зүйл байх ёстой. Есүст итгэгчид Есүст итгэгчидтэй болзон (бас гэрлэх) ёстой гэдгийг Библи дээр тодорхой хэлсэн байдаг. Итгэгч бус хүмүүсийг та хайрлах ёстой боловч тэдэнтэй хайр дурлалын харилцаанд орох ёсгүй. Есүст итгэгч хүн болохынхоо хувьд болзох нь гэрээт харилцаа болох-бусад итгэгчидтэй нэгдэхийн нэгэн хэсэг аж. Болзохыг "нийгэмд эзлэх байр суурь" гэж Бурхан үздэггүй. Та нар Христ доторх ахан дүүс эсвэл эхнэр нөхөр л байдаг. Дундын байр суурь гэж байдаггүй. Тэгэхээр үүн дээр бүү будилаарай.
Үүний нэгэн адилаар, сексийн хувьд юу нь зөвшөөрөгдөх талаар хатуу хил хязгаарыг Библи тогтоодог. Гэрлэлтэд олон зүйл зөвшөөрөгддөг. Ганц бие байх үед юу ч зөвшөөрөгддөггүй. Мөн болзох үед, зөвшөөрөгдөх зүйл гэж нэг ч байхгүй. Жинхэнэ хайр бол сэтгэл санааны болоод санхүүгийн хувь дахь ямар ч хариуцлагыг үүрэхээс бүр мөсөн татгалзан байх үедээ бие махбодиос чинь ямар нэгэн зүйлийг хүсдэггүй. Тиймээс, та хоёр Бурханы өмнө гэрлэх хүртлээ ганц бие л байдаг. Та хоёр тус тусдаа хүмүүс.
Та өөрийнхөө амьдралын төлөөх хариуцлагыг Бурханы өмнө үүрдэг. Тиймээс нөгөө хүний талаарх баттай дүгнэлтэд хөтлөх үнэлгээний үе хэмээн болзоог авч үзээрэй. Болзоог зөв хамтрагч уу эсвэл үгүй юү гэдгийг тодорхойлоход ашигла.
Хариу үйлдэл үзүүлэх
Болзооны амьдралдаа та Бурханыг хэрхэн урьж байсан бэ? Хэн нэгэнтэй болзож эхлэхээсээ өмнө үйл ажиллагаандаа Түүнийг урих нь яагаад тийм чухал вэ?
Болзохыг хүсч буй хүнтэйгээ хүсэл эрмэлзлэлээ зөвөөр хуваалцах арга замууд юу байна вэ? Болзохыг хүсэж буй хүнтэйгээ хэрхэн харилцах арга замаараа түүнийг та хэрхэн хүндлэх боломжтой вэ?
Харилцаанд Бурхан ямар хил хязгаарыг тавьсан бэ? Хэрэв эдгээр хил хязгаарын аль нэгийг нь та давсан бол хэрхэн эргэж зөв замдаа орох боломжтой вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн.
More