Орчин үед хэрхэн болзох ньЗагвар

Dating In The Modern Age

7-с 3 дахь өдөр

 

Яагаад болзох хэрэгтэй болдог вэ?

Болзох нь эрсдэлтэй учраас хүнд зүйл юм. Заримдаа энэ нь минажуулсан талбайд гүйхтэй адилхан санагддаг. Энэ нь тойрон гарахын аргагүй зовлонг эрсдэлд оруулах ямар шаардлагатай гэж хэмээн бодоход ч хүртэл таныг хүргэнэ. Үүний хариулт бол хэн нэгэнтэй холбогдохыг хүсэх, гүн гүнзгий хэрэгцээ бидний дотор гүн оршдог учраас юм. Бид бусдыг хайрлахыг, үүнийхээ хариуд хайрыг мэдрэхийг хүсдэг. Ихэнх хүмүүс гэрлэхийг хүсэж байдаг. Тиймээс, удаан хугацааны, дотно харилцааг хариу болгон авахын төлөө болзох драмыг эрсдэлд оруулахыг хүсэх болно.

Энэхүү уншлагад, хэрхэн хэн нэгэнтэй болзох вэ гэдэг талаар би ярихгүй учир нь хэн ч болзож чадна. Хэрэв та хэмжүүрээ доошлуулах юм бол өнөө орой ч та гэрлэж чадна! Болзох хүнийг олох нь үнэхээр амархан. Гэвч болзох тэр зөв нэгнийг зөварга замаар олж авах нь тийм амар байдаггүй. Тэгэхээр асуулт үүнд хэрхэн хүрэх боломжтой вэ гэдэгээр солигддог.Зовлонг багасгахын хамтаар хүмүүстэй танилцах зөв арга замыг нэмэгдүүлэх байдлаар хэрхэн болзох боломжтой вэ? Энэ асуултад хариулахын тулд бага зэрэг ухран үүнээс ч илүүтэй үндсэн асуултыг асуух хэрэгтэй болно: Болзох зорилго юү вэ?

Библи дээр болзох талаар огт дурдаагүй байдаг хэдий ч хүмүүсийг хэрхэн үнэлж цэгнэх талаар олон зүйлийг энд дурдсан байдаг. Болзох бол орчин цагийн үнэлж цэгнэх процесс гэдгийг би санал болгох байна. Тэр хүнтэй та үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхийг хүсч буйгаас үл хамааран болзох бол ялгаж салгахуйц зүйл мөн. Энэхүү үнэлж цэгнэхийн хамгийн түрүүнд хөтөлдөг чухал асуулт бол тэр хүний хувьд ямар чанаруудыгта хайх хэрэгтэй вэ гэдэг асуулт юм.

Ганц бие хүнийхээ хувьд Эзэн рүү хараагаа сунгахыг хүсэх ёстой. Түүнд бүхнээ зориул. Түүний дүр төрхөөр бүтээгдсэн бүхий л хүмүүст ивээл болохуйцаар авъяас билэг, чадвар чадамж, цаг зав, нөлөөгөө ашигладаг бай. Түүний араас хөөцөлдөх үед бусад олон хүмүүс таны адил гүйж буйг та олж харах хэдий ч тэд бүхий л зүг чиг рүү гүйж буйг нь олж харах болно. Яваандаа, та дээш харж, таны хамт Түүний араас хөөцөлдөх олон хүмүүсийг олж харах болно. Гүйж байх явцдаа, тэдний заримтай нь ярьж эхлэх болно. Та тэдний хэн болохыг нь сониучирхан харах болно.

Таны хайх зүйл бол зан чанарболоод сэтгэл хөдлөлийн байдал байх болно. Бурханы араас болон бурханлаг зүйлийн араас хөөцөлдөгч зан чанартай хүнийг та олж авах хэрэгтэй. Улмаар тантай сэтгэл хөдлөл нэгтэй хүнийг эрж хайх хэрэгтэй. Тантай хамт цагийг өнгөрүүлэх, ярих, холбогдох хүсэлтэй хүнийг хайх хэрэгтэй. Та тууштай, бурханлаг зан чанартай, хөгжилтэй, хялбар сэтгэл хөдлөлтэй хүнийг эрх хайх хэрэгтэй.

Болзох гэж түүнээс өөрийнхөө утга учир, дүүргэлтийг олж авахын тулд хэн нэгний араас хөөцөлдөхийг хэлдэггүй. Энэ нь ямар ч хүний хувьд хэт ахадсан ачаа. Ингэхийн тулд та огт бүтээгдээгүй юм шүү. Таныг "гүйцээх" тэр тал хүнийг хайх тал хүн бол та биш. Та бол бүрэн бүтэн хүн бөгөөд бүрэн бүтэн бус-Бурханаар хайрлагдсан хүн мөн.

Тэгэхээр хувь хүн болохынхоо хувьд гүйцээлтийг эрж хайх нь болзохын зорилго биш харин гайхалтай зан чанартай, гайхалтай сэтгэл хөдлөлийг хамтдаа хуваалцах хүнийг олж улмаар хоюуланд чинь Бурханы бэлтгэсэн тэр ирээдүй рүү хамтдаа хүрэх боломжтой болох юм. Та хэн нэгэнтэй болзох үед хамтдаа өсөх боломж бол гол зорилго бөгөөд тэгснээрээ та хоёр бие биенийгээ урамшуулах, сорих, хэлбэржүүлэх боломжтой болох юм. Энэ явцад та дасан зохицох, өөрчлөгдөх, золиос гаргах болно. Энэ нь тийм ч амар байхгүй бөгөөд Холливудын кинонд гардаг шиг романтик зураглал байхгүй. Гэвч энэ аян үнэхээр үнэ цэнэтэй байх болно гэдэгт та итгэлтэй байж болно.

Энэ бол болзохын зорилго юм. Энэ бол гэрлэлтийг байгаа болгох хараа тань мөн. Энэ бол үнэхээр гайхалтай аян мөн!

Хариу үйлдэл үзүүлэх нь

Та болзох харилцаанаас ямар өвдөлтийг олж авч байсан бэ? Та эдгээрээс юуг сурч авсан бэ?

Болзохыг хүсэх сэдэлт тань юу вэ? Сэдэлтүүд тань эрүүл зүйл байж чадаж байна уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

Аливаа хүнийг ирээдүйн хань тань байж болохоор үнэлж дүгнэхэд юу туслах боломжтой вэ? Хэн нэгэнтэй болзох талаар авч үзэх үед ирээдүйг чиглэсэн ямар найдварууд танд байдаг вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In The Modern Age

Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн. 

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Бэн Стуартэд талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.thatrelationshipbook.com -д зочилно уу