Орчин үед хэрхэн болзох ньЗагвар
Хэнтэй болзох вэ
Болзох үед байдаг хамгийн том аюулуудын нэг бол насны ханьгэсэн сэтгэлгээнээс илүүтэйгээр хэрэглэгчгэсэн сэтгэлгээг үрчлэн авах гээд байдаг явдал юм. Ямар хүнтэй болзохыг хүсэж буйг нь хэн нэгнээс асуух үед тэд зан чанарын жагсаалтыг гаргаж эхэлдэг. "Өндөр, гэхдээ хэт өндөр биш. Мэдрэмтгий, гэхдээ хүчтэй. Өөртөө итгэлтэй, гэхдээ бусдад санаа тавьдаг. Царайлаг, гэхдээ алиа. Мөн тогтвортой ажилтай бөгөөд тогтвортой цалинтай."
Зан чанаруудын жагсаалтыг гаргахын асуудалтай тал нь гэвэл энэ нь хэний ч хүрч чадахааргүй горьдлогыг үүсгэн бий болгодог. Өөртөө хамгийн шилдэг хэмээн бодох тэрхүү захиалгаа өөртөө тохируулж өөрчлөхийг хичээж байгаа аж. Болзоход хэрэглэх бүтээгдэхүүнийгбус харин хайрлах хүнийгта хайж байгаа юм. Тиймээс сонголтын үйл явц тань гаднах үзэмж, сэтгэл татах байдал эсвэл хөрөнгө чинээ зэрэг түр зуурын үзүүлэлтэд үндэслэж болохгүй учир нь эдгээр үзүүлэлт цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үгүй болдог (Сургаалт үгс 31:30). Хэрэв гэрлэлт тань өнгөц үзүүлэлт дээр барьж босгогдсон бол удаан хугацааны туршид хамт амьдрах найдвар та хоёрт огт үгүй аж.
Болзоход, хэрэгцээндээ нийцүүлэхийн тулд хүний бие махбодыг ашиглан роботыг бүтээж байгаа юм биш. Үүний оронд, Бурханы алдрын төлөө нөгөө хүнээ барьж босгох хүсэл зорилгодоо хүрэх хөшүүрэг болгон амьдралаа ашиглаж байгаа явдал мөн. Гэрлэхээр сонгох хүн таны санал болгохоос үл хамааранхайрболоод ёс суртахуунызангуутай байх ёстой тэгснээрээ хамгийн сул дорой үедээ ч хүртэл гэрлэлт тань хүчтэй хэвээрээ байх боломжтой болох юм. Танд итгэмжтэй байдал нь нөхцөл байдлуудын урсах элсэнд зангуугаа тавьсан хүн танд хэрэггүй.
Эдгээрийг хамгийн анхныхаа болзоогоор бүгдийг нь та олж мэдэх үү? Мэдээж үгүй! Нэг цагийн ярилцлагад хэн ч өөрийгөө дөвийлгөж чадна шүү дээ. Гэвч таны олж харахыг хүсэх зүйл гэвэл үзэсгэлэнтэй зүйлсийг үзэсгэлэнтэй шалтгааны улмаас үйлдэхийг хичээдэгхэн нэгэн юм. Таныхтай өрсөлдөхүйц эрч хүчийн хэр хэмжээтэйгээр Эзэний араас идэвхитэйгээр хөөцөлдөгч нэгэн танд хэрэгтэй. Хоюулаа үнэнээ хэлж буйдаа эргэлзэх зүйлгүйгээр итгэмжтэй байхаа амлах, Эзэний өмнө тантай хамт зогсох хэн нэгэн танд хэрэгтэй.
Зөвхөн Бурханд итгэмжит нэгэн байгаад зогсохгүй танд яг таг тохирсон хүнтэй бүхий л насаа хамтдаа өнгөрүүлэхийг та хүсэх хэрэгтэй. Бурханы талаарх хувийн үзэл бодол, итгэл үнэмшил тань харилцаанд чинь үнэхээр чухал. Нугалж болшгүй гол чухал теологийн асуудлууд гэж байдаг: гурвалаар оршигч Бурхан, гэмийн бодит байдал, Христ бидний өмнөөс үхсэн, итгэлээрээ нигүүлслийн дагуух аврал. Эдгээрээс бусад чухал асуудал дээр санал нийлэхгүй байх үедээ та хоёр хамтдаа энэ асуудал дээр ажиллаж болно. Хэдийгээр та асуудал бүрт уян хатан байх хэрэггүй хэдий ч таны хувьд хамгийн чухал асуудлууд дээр байгаа онилсон байх хэрэгтэй шүү гэдэг дээр би таныг анхааруулж байна.
Эргэн тойрныхонтойгоо нийцтэй байх нь чухал зүйл. Гэрлэлтийн тань ихэнх нь секс хийхэд зарцуулагддаггүй харин хамтдаа цагийг өнгөрүүлэхэд зарцуулагддаг. Хань ижлийнхээ сонирхолтой талыг нь олвол зохино. Та хоёрыг ижил зүг рүү чиглүүлэх амьдрал болоод ажил мэргэжлийн зорилготой байх хэрэгтэй. Зарим буултууд зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч хэт их буулт хийх нь та хоёрыг хоюуланг тань цөхрөлд хүргэдэг учир нь амьдрал дахь хийх ёстой зүйлээ хийж гүйцээж чадахгүйд хүрдэгтэй холбоотой.
Бие махбодын дур булаам байдлын үнэ цэнийг Библи дээр дурдсан байдаг (Соломоны дуун номыг л уншаад үз). Энэ бол харилцааг үүсгэн бий болгох хүчин зүйл хэдий ч хэн нэгэнтэй байх эсэхийг чинь тодорхойлдог зүйл биш. Мэдээж, учир нь бид бүгдээрээ л хөгширдөг мөн гадаад гоо үзэсгэлэн, эрүүл мэнд маань ганддаг. Тиймээс ухаалаг бай! Эдгээр асуудлуудыг гэрлэлтээс өмнө нарийн бодож үзэх нь хожим бүх зүйлийг амар болгох болно. Энэ бүхний талаар авч үзэх нь харилцааг тань Бурхан урьдаас төлөвлөсөн эсэхийг ялгаж салгахад туслах болно.
Хариу үйлдэл үзүүлэх
Хэнтэй болзох талаар авч үзэх үедээ тэр хүнээс юуг та эрж хайдаг вэ?
Хэнтэй болзохоо шийдэхэд тань юу саад болдог вэ? Харилцаанд та юуг нугалж, золиослоход бэлэн байна вэ?
Болзохыг хүсэж буй хүн тань тантай адил зорилгын араас хөөцөлдөж буй эсэхийг та хэрхэн тодорхойлдог вэ? Үүнийг хамгийн гол зүйлээ болгохгүй байснаас болж унаж болзошгүй нүх нь юу вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Болзох . . . гэдэг үг зүрх сэтгэлд тань санаа зоволт эсвэл хүсэн хүлээлтийг алийг нь нь хамгийн түрүүнд төрүүлж байна вэ? Технологийн хувьд бүхий л арга замуудаар холбоотой байх нь болзохыг хэзээ ч байгаагүйгээр улам илүү хүндрэлтэй, төөрөгдүүлмээр, сэтгэл гонсойхуйц болгосон мэт санагддаг. Ганц бие. Болзож буй. Сүй тавьсан. Гэрлэсэн дээр үндэслэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөнд амьдралын тань энэхүү үед Бурханы төлөвлөсөн зүйл байгаа гэдгийг харахад тань Бэн Стуарт туслах бөгөөд хэнтэй, хэрхэн болзохоо тодорхойлоход туслахуйц хөтөч болох зарчмуудыг танд санал болгох болно. Бэн бол Вашингтон Ди-Си дэх Пашион Сити Чуулганы пастор, Техас Эй-Эм коллежийн хэдэн мянган оюутнууд долоо хоног бүр хамтрагддаг Библи судлал болох Брэйкавэй үйлчлэлийн гүйцэтгэх захирал асан хүн.
More