Бурханы хүсэх аав болох ньЗагвар

Becoming The Father God Wants You To Be

5-с 5 дахь өдөр

 

Зөв үзэл санаа

Эцэг хүн байна гэдэг бол ойрын зайны гүйлт биш харин холын зайн гүйлт. Нэг хөлөө нөгөө хөлнийхөө өмнө тавих нь асар том басхүү хэцүү ажил мэт санагдах үед ч хүртэл урагшилсаар л бай.

Хүүхдүүд тань алдах үед/эсвэл урагшлахад үнэхээр хэцүү байх үед хүүхдүүд тань үргэлж дуулгавартай байна, сонговол зохих сонголтуудыг сонгоно эсвэл тэд таны хүлээн авбал зохих хариултыг танд өгөх болно гэж Бурхан амлаагүй болохыг--таны хүртэх чөлөөт сонголт ч мөн тэдэнд байгаа гэдгийг, энэ бүхний эцэст--гаргах хичээл зүтгэл бүр тань үр жимсийг ургуулах болно. Эрт орой хэзээ нэгэн цагт таны заасан үнэн рүү хүүхдүүд тань эргэн ирэх болно гэж Тэр амласан болохыг санаарай.

Тэгэхээр, урагш зүтгэсээр бай. Шагналаа хүлээж байх үедээ Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг санаарай. Эцэст нь таны хичээл зүтгэлийн шууд үр дүн болж Тэр алдаршуулагдан, магтагдах болно. Хүүгийн адилаар хэрэв та Тэнгэрлэг Эцэгээ үнэхээр хайрлан, Түүнд найдвал танд тулгарах бүхий л зүйлсийг даван туулахад энэ л танд хангалттай байх болно. Энэ нь танд баяр хөөрийг авч ирэх болно.

 

  • Хүүхдүүдийн тань хариу үйлдэлд таны тэдэнтэй харилцах, тэднийгээ хүмүүжүүлэх сонголтыг тань тодорхойлох боломжийг олгохгүй байх нь яагаад тийм чухал вэ?
  • Хүүхдүүдээ Бурханы хүслийн дагуу үйлддэг хүмүүс болж хүмүүжихэд таны дуулгавартай байдлыг ашиглах болно гэсэн Бурханы амлалтаас та ямар тайтгарлыг олж авч байна вэ?
  • Энэ амлалт таныг хэрхэн чөлөөлж байна вэ?
  • Эзэний хүслийн дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд таны зүгээс шийдвэрлэх юуг үйлдэж байна вэ?

 

Ром 8:28, Сургаалт үгс 22:6, Ефес 1:11-г унш.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Becoming The Father God Wants You To Be

Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай.  Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү!  Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.

More

Энэхүү төлөвлөгөөг унших боломж олгосон Оклахамагийн Баптист Женерал Конвэншёнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.menrewired.com -с үзнэ үү