Бурханы хүсэх аав болох ньЗагвар
Бидний Газарчин
Хэн нэгний аав байна гэдэг нь өөрөө маш их баяр хөөрийг дагуулдаг. Гэсэн ч тэр баяр хөөрийг бүрэн мэдрэхийн тулд та хичээл зүтгэл гаргах ёстой бөгөөд энэ нь зөв алсын хараа олж авахаас эхэлнэ.
Хүүхэд тань таны цусан төрлийнх ч бай эсвэл үгүй ч бай хамаагүй үнэндээ хүүхэд тань таных биш гэдгийг ойлго. Тэд Бурханых. Тэр тэднийг бүтээсэн. Тэр тэднийг минь хэнээс ч илүүтэйгээр мэддэг. Тэдэнд минь зориулсан төлөвлөгөө Түүнд бий бөгөөд Түүний төлөвлөгөө үргэлж хамгийн шилдэг нь байдаг.
Танд халамжлуулахаар итгэмжлэн өгсөн хүүхдүүдийн нярав эсвэл асрамжлагч нь та бөгөөд тэдний төлөө/тэднээс таны хүсэх зүйлс Бурханы тэдний төлөө/тэднээс хүсэх зүйлстэй дүйцэхүйц чухал биш байдаг. Энэ үнэн байхын хажуугаар, Бурхан та хоёрын хоорондох харилцаа холбооны суваг нээлттэй бас тодорхой байх нь таниас хамаардаг.
Хэрэв та Бурханыг Тэнгэр Эцэгээ хэмээн хараахан таньж мэдээгүй байгаа бол өнөөдөр та Түүний өмнө амьдралаа тавьж өгөөрэй. Түүнээс тусгаарлах гэмээ хүлээн зөвшөөрч, Түүний уучлалыг хүлээн авч, Есүсийг амьдралынхаа удирдагч болгоорой. Ингэх үед Бурхан таныг Өөрийнхөө хүү болгон мөнхийн мөнхөд үрчлэн авдаг бөгөөд Библи буюу Өөрийнхөө Үгээр Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан зүрх сэтгэлд тань шууд ярьж эхэлдэг.
Хэрэв та Түүнийг аль хэдийнээ таньж мэдсэн бол Түүн дээр бодол, хүслээ дахин төвлөрүүлэхэд зориулан цаг гарга. Зүрх сэтгэлийн тань "гэр орныг цэвэрлэх" боломжийг Түүнд олго! Өөрөөр хэлбэл Түүний хүсэл, зан чанартай үл нийцэх бүхий л зүйлээсээ сал! Тэгснээрээ аав хэмээх амьдралынхаа хамгийн агуу адал явдлаар Тэр таныг газарчлах үед Түүнийг сонсоход тань саад болох зүйл нэг ч байхгүй байх болно.
- Бурхантай харилцах харилцаа холбооны суваг тань зохистой байдалд байна уу?
- Бурханы хүссэн, хүүхдийнхээ хэрэгтэй тэр эцэг нь болоход та бэлэн байна уу?
- Хэрэв тийм бол үүнийхээ төлөө Бурханд таларх. Үгүй бол, Бурхантай хамтран ажилла.
Үйлс 17:24-28, Галат 4:4-5, Ефес 1:13-14-ийг унш.
Энэ төлөвлөгөөний тухай
Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай. Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү! Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.
More