Бурханы хүсэх аав болох ньЗагвар
Зөв стратеги
Зорилго, байгаа тодорхойлсныхоо дараа зөв стратегийг боловсруул.
Эцэг хүн байх гэдэг зарим хүмүүсийн боддог шиг тийм ч төвөгтэй зүйл биш. Энэ бол үнэндээ удирдагчаа дага гэдэг тоглоомын өргөтгөсөн хувилбар юм. Хожихын тулд Есүсийг ажиглан хар. Түүний явах газарт яв. Түүний хийх зүйлийг хий. Тэгэх үед, хүүхдүүд тань алдах үед эсвэл аливаа зүйлс таны хүссэнээр болохгүй байх үед Бурханд дуулгавартай байсан гэдгийг мэдэхээс ирэх амар тайван, баталгаа танд байх болно. Энэ үед та биш харин Тэр үр дүнг хариуцах болно.
Тэгэхээр та юу хийвэл зохих вэ? Заа бас харуул.
Бурханы Үг юу гэж хэлж буйг хүүхдүүддээ заа. Тэдний өмнө хүлээх хүнд аянд хүсэн хүлээлт доторх үнэнээр цүнхийг нь дүүргэ. Үүнийг санаачлагатайгаар, боломж ирэх бүрт үйлдэгтүн. Нягтлан хар, шалга, хэрэгжүүл. Үүнийг яаж хийхээ мэдэхгүй байна уу? Та Түүний дуу хоолойг сонссоор байх юм бол Бурхан энэ үйл явцад танд туслах болно. Тэр танд үнэнийг сануулах үед нь үүнийг бусадтай хуваалц. Үүнийг тайлбарла. Үлгэрлэн харуул. Тохирсон үед нь өөрийнхөө амжилт, алдааг хуваалц мөн энэ бүгд гүн шингэж бас үндэслэн ургахын төлөө залбир.
Таны зааж буй үнэний дагуу амьдрах нь хожимдоо ямар харагддаг болохыг хүүхдүүддээ харуул. Бусдад бодол санаагаа гарган хэл. Бурханы Үгэнд өөрийгөө замчлах боломжийг олгох явцдаа сонголтуудаа тайлбарла. Дуулгавартай байдлынхаа үр дүнг тэдэнтэй хуваалц, тэгснээр Бурхан танд хэрхэн итгэмжтэй байгааг өөрсдийнхөө нүдээр тэд олж харан мөн итгэлтэй байдал нь өсөх болно. Алдах үедээ гэмшил эсвэл гэмээс эргэх нь ямар утга учиртай болохыг тэдэнд харуул. Хэрхэн гэмээ Бурханы өмнө улайх, Түүний уучлалыг хүлээн авах, дайсанд байр суурийг олгохгүй байхын тулд сайн зүйлсийг олж авахыг тэдэнд харуул.
- Бурханы хүсэл юу болохыг мэдэхэд суралцах арга барилыг хүүхдүүддээ өвлүүлэхийг та чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган суралцаж байна уу?
- Түүнд дуулгавартай байснаар юу бий болдогыг хүүхдүүддээ харуулахын тулд Бурханы Үгийн дагуу та үйлдэж байна уу?
Гэтлэл 11:18-19, Ефес 6:4, Иаков 1:21-22-ийг унш.
Энэ төлөвлөгөөний тухай
Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай. Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү! Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.
More