Бурханы хүсэх аав болох ньЗагвар
Зөв бай
Зөв алсын хараа олж авсаныхаа дараа зорилтоо тодорхойл. Эцсийн эцэст таны хүүхдүүд бол Бурханы Хаант улсын төлөө мөнхийн үр нөлөөллийг авч ирэх чадвар бүхий хурц сумтай зэвсэг юм. Тэднийгээ эгц онилоорой!
Бай нь хэн бэ? Сатан болох дайсан. Зорилго нь юу вэ? Бурханыг алдаршуулах юм.
Сатаны эсрэг дайнд Бурхан аль хэдийнээ ялсан бөгөөд гэмийн төлөөх мөнхийн шийтгэлээс Есүст итгэлээ тавих хүмүүсийг аврах замаар гэм, үхлийн тулаанд Есүсийн үхэл ба дахин амилалтаар дамжуулан Тэр аль хэдийнээ ялсан. Тэр энэ бүхнийг таны туслалцаагүйгээр үйлдсэн.
Тэгэхээр та хэрхэн туслах боломжтой вэ? Сатан ялагдсан гэдгээ мэддэг хэдий ч, тэр аль болох л олон сүнсийг өөртөө дагуулахыг хүсдэг. Тэр хүмүүсийн нүдэнд Бурханыг муугаар харагдуулахаар чадлаараа хичээж байдаг. Тэгснээр хүмүүс Есүст итгэж найдахгүй харин оронд нь сатаны нэгэн адил гэмд боолчлогдсон, Бурханаас тусгаарлагдсан байх болно.
Христийн дагалдагчид Бурханыг алдаршуулах бүрт, Ариун сүнсний хүчээр дуулгавартай байгаагаараа Бурханы төгс төгөлдөр байдалд анхаарал хандуулан, гэмтнүүдийг аварч ариун болгон өөрчлөх, Бурханы сайн сайхан байдал, нигүүлсэл, хүчийг батлах бүртээ тэд сатан худал болохыг нь баталж бас бусад хүмүүс ч мөн адил Есүст итгэх боломжийг нэмэгдүүлж байдаг.
Итгэл, дуулгавартай байдлаараа Бурханыг алдаршуулж, үлгэр жишээг тань дагах хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүл! Тэгэх үед дайсан болоод түүний төлөвлөгөөнд та гарз учруулах болно.
- Тодорхой зорилго, байтай байх нь хүүхдээ хүмүүжүүлэхийг маань хэрхэн энгийн болгож байна вэ?
- Дайсан худал болохыг та баталж байна уу?
- Та хүүхэддээ хэрэгтэй үлгэр жишээ нь байж чадаж байна уу?
- Хэрэв тийм бол Хэн магтагдах ёстой вэ?
- Хэрэв тийм байж чадахгүй байгаа бол танд Хэний тусламж хэрэгтэй байна вэ?
Ром 16:20, Ефес 6:12, 1 Коринт 10:31-ийг унш.
Энэ төлөвлөгөөний тухай
Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай. Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү! Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.
More