АмлалтЗагвар
Ариун байдлын амлалт
Жэймс Мэндитэй танилцах үеэсээ л тэр түүний насан туршийн хань гэдгийг мэджээ. Харин Мэнди … тэгж мэдрээгүй байлаа. Гэхдээ олон жилийн нөхөрлөл нь гайхалтай гэрлэлт болон хувирчээ. Гэрлээд нэг жил болсныхоо дараа ариун байдал бол гэрлэлтийнх нь хамгийн чухал зориулалт гэж тэд үзсэн байна.
Мэнди:
Би сүмд явж өссөн болохоор хүүхэд байхын л найзууд маань ариун байдлын талаар ярьдаг байв. Ариун байдлын бөгж хамгийн ихээр дурладаг зүйл маань байлаа. Ариун байдал гэж бие махбодоо хөвгүүнд өгөхгүй байхыг хэлдэг гэж би таамагладаг байсан. Энэ нь миний хувьд үнсэлдэхгүй байх эсвэл гэрлэхээсээ өмнө ямар нэгэн зүйл хийхгүй байх гэсэн утгатай байв. Ихэнх хүмүүс ариун байдлыг ингэж хардаг гэж би боддог. Ямар нэгэн бие махбодын зүйл хийхгүй байх талаарх асуудал гэж би боддог байлаа. Тэр цагаас хойш, энэ нь үүнээс хамаагүй өргөн хүрээний зүйл юм байна гэдгийг суралцсан. Ариун байдал бол зүрхний асуудал.
Ариун байдал бол ямар нэгэн зүйл хийхгүй байх гэхээс илүү харин ч ямар нэгэн зүйлийг хийх талаарх асуудал аж. Жэймс бид хоёр болзож байхдаа ямар нэгэн зүйлийг хийхээс зайлсхийхийн оронд юуны түрүүнд Христийг хүсэн эрмэлзэх сонголтыг хийсэн. Та чин сэтгэлээсээ үнэхээр Бурханыг хайх үед Тэр таныг ариун хэвээр байхад тусалдаг. Одоо бид гэрлэсэн хэдий ч ариун хэвээрээ л байгаа. Гэхдээ энэ нь бид бие биенээсээ татгалздаг гэсэн үг биш! Би бал сараараа мэдэрсэн мэдрэмжээ хэзээ ч мартдаггүй. Сэтгэл хөдлөлөөр дүүрсэн миний бие гэрлэлт гэж үнэхээр ямар ариун зүйл болохыг ухаарч билээ. Би Жэймс рүү хараад ингэж хэлж билээ, "Өмнө нь хэзээ ч ийнхүү ухаарч байгаагүйгээрээ одоо л би ухаарлаа. Ариун байдлыг сонгох нь үнэхээр шагналтай зүйл аж." Тэгэхээр, та алдаа гаргасан ч бай хамаагүй, ариун байдлыг сонгох бүрэн боломжтой. Учир нь ариун байдал бол бүхий л зүрхээрээ Христийг хүсэн эрмэлзэхийг хэлдэг. Би танд амлая, ариун байдлыг мөшгөх нь үнэхээр шагналтай.
Жэймс:
Би Мэнди шиг сүмд өсөж торниогүй. Ариун байдал бол миний хувьд үнэхээр том сорилт байсан. Би өсвөр насандаа эмэгтэйчүүдийн талаар тийм ч эрүүл бус үзэл бодолтой, порнографтай харилцах хөнөөлт харилцаатай байсан. Ахлах сургуулиа төгссөний дараа би амьдралаа Христэд өгсөн. Байгаа бүхнээрээ Христийг мөшгөдөг хүнтэй гэрлэхийг хүсэж байгаагаа би сайн мэдэж байсан. Тийм охиныг өөрийн болгоно гэдэг би өөрөө Есүсийн араас дуулгавартайгаар дагах хэрэгтэй болно гэсэн үг гэдгийг ч бас сайн мэдэж байлаа. Тэгээд би гар утасныхаа тохиргоог ажиллахад л хэрэгтэй вэбсайтад ордог байхаар тохируулсан. Мөн түүнчлэн, ямар байгааг минь тогтмол асуудаг дотно найз надад байв. Манай пастор Крег Грошел яг голыг нь олж ийнхүү хэлж билээ, "Өнөөдөр арилгах боломжтой сорилтыг яагаад маргааш эсэргүүцэх ёстой юм бэ?" Гэрлээд жил болсны дараа, танилцахаас өмнө ямар чухал байсан ариун байдлын амлалт өнөөдөр ч чухал хэвээр байгааг Мэнди бид хоёр ухаарсан. Мэндигийн хэлсэнчлэн, энэ бол үнэхээр шагналтай зүйл мөн.
<4>Хэн нэгэнд хэл: Гэрлэсэн ч бай гэрлээгүй ч бай ариун байх нь танд хэцүү байгаа бол хайрлаж, хүндэлдэг хүндээ энэ талаар хэлэхэд яг тохиромжтой өдөр бол өнөөдөр мөн. Ичгүүр харанхуйд өсдөг харин та ертөнцийн гэрлээр чөлөөлөгдсөн нэгэн шүү!
Энэ төлөвлөгөөний тухай
Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна.
More