АмлалтЗагвар

The Vow

6-с 1 дахь өдөр

Бэлтгэлийн амлалт

Дараагийн зургаан өдөрт та зургаан хосын гэрлэлтийн амлалтыг сонсох бөгөөд эдгээр нь байдаг л нэг хуримын амлалт биш юм. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. 

Тайлер Бэт хоёр текст мессежээр бие биетэйгээ танилцахад бэлтгэгдээгүй байсан хэдий ч тэд гэрлэлтэд бэлтгэгдсэн байлаа. Тэд арай гэж нэг юм бие биетэйгээ нүүр тулан танилцах үед үлдсэн нь түүх болон хоцорчээ! 

Бэт:

Хоёр зүрх сэтгэл нэг болох нь үнэхээр үзэсгэлэнтэй зүйл, хэдий тийм ч дандаа үзэсгэлэнтэй байгаад байдаггүй. Эрүүл харилцаа нь шударга үнэнч байдлыг төдийгүй тээж ирсэн ачааг тань хүртэл шаарддаг. Миний ачаа бол өмнөх гэрлэлтээс тээж ирсэн сэтгэлийн сорви байв. Миний бусдад итгэх итгэл нурсан байсан бөгөөд айдас маань машины ослын үеийн хамгаалалтын дэр мэт л хийлэгдсэн байлаа. Гэсэн хэдий ч, Исаиа 43:19-д Бурхан Өөрийнхөө ард түмэнд хандан өнгөрсөндөө үлдэх биш Түүний хийж байгаа шинэ зүйл дээр анхаарлаа төвлөрүүл гэж хэлжээ. Бурхан надад ч бас зориулан шинэ зүйлийг хийхээр бэлтгэсэн болохыг би мэдрэв. Тиймээс би бэлтгэл ажил дээрээ анхаарал хандуулахаар шийдсэн.

Би залбирсан. Би тасралтгүйгээр Бурханы Үгийг уншсан. Ухаалаг найз нараа сонссон. Сэтгэл зүйч, зөвлөгчтэй уулзсан. Эдгэрлийн талаарх номууд судалсан. Тэгээд би Бурханы цаг хугацааг тэвчээртэйгээр хүлээв.

Энэ явцад, Бурхан миний сөрөг зүйлс ба эдгэрлийг намайг өөрчлөхөд ашиглав. Тэгээд, би Тайлертэй танилцах үед бид бие биедээ яг тохирсон байлаа. Бурханы хэрхэн ажилладаг нь надад үнэхээр таалагддаг. Одоо хуучин айдас маань мөлхөн ирэх үед энэ талаар ярилцах итгэл, эдгээртэй тулалдах хүч чадал надад байдаг болсон.

Тайлер:

Би өсвөр наснаасаа эхлээд л ирээдүйн эхнэрийнхээ төлөө залбирч эхэлсэн. Олон жилийн турш, Бурхан надад төвлөрвөл зохих тодорхой үгсийг өгсөн мэт санагдсан: "зориудаар," "тэвчээртэйгээр," "тууштайгаар."

Би Бэттэй танилцах үедээ л энэ миний залбираад байсан эхнэр болохыг тэр дор нь мэдсэн. Тэр юу мэдэрч байгаа, юутай тэмцэлдэж байгаа талаараа үргэлж үнэнч шударга байдаг байсан нь өнгөрсөн үеийн шархныхаа талаар түүнтэй шударга байхад надад тусалсан. Дуулал 147:3 дээрх эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг Бурхан анагаадаг гэсэн үнэнийг бид бие биедээ тогтмол сануулдаг. Бид болзох явцдаа, Бурханаас надад өгөгдсөн гурван үгийн дагуу амьдарсан. Бид бие биеэ зориудаар, тэвчээртэйгээр, тууштайгаар хайрласан.

Бурхан биднийг хэрхэн бэлтгэснийг эргэн харахад, зөвхөн гэрлэлтийн төлөө бус харин хоёр биеийн минь төлөө байсан нь үнэхээр гайхалтай. Тийм ээ, залбирч байсан хүнээ олсон хэдий ч би залбирахаа болиогүй, учир нь гэрлэчихвэл л бэлтгэл ажил төгсдөг юм биш. Бурхан биднийг бэлтгэсээр байж, Өөрийнхөө хийх шинэ зүйл бүрд зориулан шинэчлэх болтугай гэж Бурханд хандан залбирсаар байгаа.

Амлалт мессежийг үзнэ үү.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Vow

Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших