АмлалтЗагвар
Эрмэлзлийн амлалт
Райан Ашиа хоёр ахлах сургуулийн хосууд аж. Гурван жил болзсоны дараа, хүсэл эрмэлзлийн талаарх өнөөдрийн чимээгүй цагийн судлалыг бичихээс 5 сарын өмнө тэд гэрлэсэн!
Райан:
Гэрлэлтээс хамгийн түрүүнд сурах ёстой зүйл маань гэвэл гэрлэчихвэл л хүсэл эрмэлзэл төгсчихдөг юм биш. Би том болох тусам гэр бүлтэйгээ хэзээ ч цагийг өнгөрүүлдэггүй ажлын хэнхэгтэй хүн хэзээ ч болохгүй гэж үргэлж өөртөө хэлдэг байлаа. Энэ хавхны урхинд орох нь ямар амархан болохыг би хараахан ухаараагүй байсан. Гэрлэлтээс хэдхэн долоо хоногийн дараа, ажил дээрх урам хугаралт, хийх зүйлсийн жагсаалт тэр ч бүү хэл компьютероо гэртээ тэр бүр авч ирэхгүй байхад суралцах шаардлагатай болсон. Би харих замдаа хэмнэлээ удаашруулж, бодол санаа ба зүрхээ ажлаасаа эхнэр рүүгээ зориудаар шилжүүлэхэд туслахыг Бурханаас гуйн залбирч эхэлсэн. Эхнэр ажил хоёроо хооронд нь хольж хутгах нь бүтэхгүй зүйл мөн. Өөртөө ийнхүү хэлэх үнэхээр амархан, "Эхнэр минь гэртээ үргэлж байх болно. Одоо л би ажилдаа улам их өөрийгөө зориулснаар дараа түүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой болно." Гэвч одоо юуг эд баялгаа болгон, араас нь хөөцөлдөнө тэр л зүйлдээ та тунан үлдэх болно. Матай 6:21 дээр Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэдгийг Есүс бидэнд заажээ. Хүсэл эрмэлзлийн амлалт гэж эд баялаг маань хаана байгааг таньж мэдэх, үүнийгээ олох гэсэн хүслээсээ хэзээ ч бууж өгөхгүй байхыг хэлдэг.
Ашиа:
Райан бид хоёрын хувьд гэрлэлт бидэнд зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг хүсэн эрмэлзэж буй эсэхэд хариуцлага тооцох хамтрагчийг өгсөн. Бурхан болоод Түүний Үгийг хайрлах хайр, хүсэл маань өсөхөд бид байнга бие биеэ урамшуулан уриалдаг. Үүний үр дүнд, Райаныг гэсэн хүсэл эрмэлзэл маань өссөн. Үүний хамтаар намайг гэсэн түүний зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл нээгдэхийг би харсан. Бурханыг, улмаар бие биеэ хүсэн эрмэлзэх энэ амлалт болзоог маань илүү дээр, гэрлэлтийг маань илүү хүчирхэг болгосон.
Төгс сонсогдож байна тийм үү? Энэ санаанд бид өөрсдөө хүрч чадахгүйгээ ойлгоход бидэнд хэдхэн сар л хангалттай байв. Би Райаныхаа бүхий л хэрэгцээг хангахыг хичээх замаар түүнийг гэсэн эрмэлзлээ харуулж буйгаа олж харсан. Тэгээд би үүнийхээ оронд зөвхөн өөрийгөө л харж хандах гэдэг буруу зүг рүү явж эхэлсэн. Хамгийн түрүүнд Бурханыг хүсэн эрмэлзэх гэсэн уриалгаа санах хүртэл энэ эргэлт буцалт нь зовлонтой, дуусашгүй байх болно. Би Бурханыг хүсэн эрмэлзэх үед, Тэр эргүүлээд Райанд үйлчлэх, түүнийг эрмэлзэх хүслийг миний дотор бий болгодог. Би Бурхан ба Райанд найдах үед хэрэгцээ маань хангагддаг. Энэ бол аль аль талын эрмэлзэл мөн. Филиппой 1:27 дээрх Паулын хэлснийг өөрийнхөөрөө хэлбэл, Райан бид хоёр сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг Сүнс дотор бат зогсоцгоож байна. Энэ эрмэлзэл хэрхэн амжилтад хүрэх вэ? Учир нь Бурхан эхлээд биднийг хүсэн эрмэлздэг.
Ямар нэгэн зүйлийг төлөвлө: Хэрэв та гэрлэсэн бол болзоо, өдрийн хоол эсвэл зүгээр л хүсэл эрмэлзлээ дахин бадраах тухай харилцан яриаг өрнүүлэхээр төлөвлө. Хэрэв та хараахан гэрлэж амжаагүй байгаа бол гэрлэлтдээ Бурханыг болоод бие биеэ гэсэн хүсэл эрмэлзлийг ямар байлгахыг хүсэж буйгаа бичээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай
Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна.
More